Татварын Нягтлан Бодогч
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Татварын нягтлан бодогч нь компанийн төрөл бүрийн татварын тайланг бэлтгэх, холбогдох дансны тулгалт, тооцоог хийх үүрэг хариуцлага хүлээнэ. Энэхүү албан тушаал нь татварын хяналт шалгалтад шаардлагатай ажлын баримт бичгүүдийг бэлтгэх, татварын байцаагчтай хамтран ажиллах, түүнчлэн шаардлагатай тусгай төсөл, ажлуудад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
• Сар бүр Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) -ын тайланг бэлтгэж, тайлагнах
• ААНОАТ, ХХОАТ, Суутган албан татвар, үнэ шилжилтийн тайлан, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон бусад холбогдох татварын тайланг бэлтгэх
• Сар, улирал, жилийн татварын тайлангуудыг хугацаанд нь бэлтгэн тайлагнах
• Компанийн татварын тайлангууд үнэн зөв шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, татварын байцаагчидтай хамтран ажиллах
• Компанийн жилийн төсөв болон тайлант хугацааны төлөвлөгөөг шаардлагын дагуу бэлтгэх.
• Шаардлагатай бусад тайлан, судалгаа, ажлуудыг гүйцэтгэх.
• Холбогдох татварын хууль тогтоомж, дүрэм журмын шаардлагын дагуу бүх төрлийн татварын тайлан, мэдүүлгийг хугацаанд нь үнэн зөв бэлтгэн тайлагнах
• Татвартай холбоотой баримт бичгүүдийн хадгалалт хамгаалалтыг зохих түвшинд хангаж, цаасан болон цахим хэлбэрийн мэдээллийг бүрэн, үнэн зөв, хэрэгцээ гарсан үед шуурхай ашиглах боломжтой байлгах
• Татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг тогтмол хянаж, байгууллагад нөлөөлөх ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийн талаар удирдлагад цаг тухайд нь мэдэгдэх
• Үнэ шилжилтийн тайлангийн баримт бичиг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлж, харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн ажил гүйлгээний бүртгэл, мэдээллийг зохих түвшинд хадгалан хөтлөхөд туслах.
• Компанийн санхүү, бүртгэлийг татварын хууль тогтоомжын дагуу ханган, хэрэгжүүлэх нийцлийг хангах
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургалтын хөтөлбөр (ТМЗ)-ийг амжилттай төгссөн байх.
• Компьютерийн ахисан шатны мэдлэгтэй байх ба нягтлан бодох бүртгэлийн хүрээнд 3-5 жилийн ажлын туршлагатай байх.
• Нарийвчилсан дүн шинжилгээ хийх чадвартай, ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэдэг, өндөр нягт нямбай хандлагатай байх; мөн нарийн төвөгтэй тайлан боловсруулах, үр дүнтэй харилцах, Трансвест Монголиа ХХК-ийн бүх хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллах эерэг харилцааны чадвартай байх.
• Microsoft Excel болон бусад хүснэгтэн мэдээлэл боловсруулах програмуудыг өндөр түвшинд ашиглах чадвартай, компьютер дээрх нягтлан бодох бүртгэлийн системүүдтэй ажиллаж байсан туршлагатай байх.
• Ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг :
• Aжлын байрны таатай орчин
• Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
• Ажилчдын унаа, өдрийн хоол
• Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00
Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Шаардлагатай ур чадвар
Нягт нямбай
Харилцааны чадвар
Microsoft Excel
Эрсдэлийн үнэлгээ
Татварын зохицуулалт
Татварын тооцоолол
Татварын хууль
Нийцлийн дүрэм, журам
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай

Трансвест Монголиа ХХК
Тээвэр логистик, авто зам, агуулах · 10 дагагч · 201-500 employees · Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа