• Компанийн тээврийн хэрэгслийн өдөр тутмын хөдөлгөөн, тээвэрлэлтийн хуваарь, чиглүүлэлтийг зохион байгуулах, Замын-Үүд боомт руу томилолтоор ажиллахтай холбоотой ажлыг хариуцах.
• Тээврийн хэрэгсэл болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой С ангиллын жолооны үнэмлэх, зөвшөөрөл болон бусад бичиг баримтын бүрдүүлэлтийг хариуцах.
• Олон улсын авто тээврийн ТИР (TIR) карней болон холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт, зохицуулалтыг хариуцах.
• Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сайн мэддэг байх, ОХУ-ын хууль тогтоомж, дүрэм журам болон хил дамнасан тээврийн бодлогын талаар мэдлэгтэй байх.
• Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардлагатай арын албаны дэмжлэг, хангамж болон холбогдох зохицуулалтыг хариуцах.
• Тээврийн хэрэгслийн өдөр тутмын хөдөлгөөний зохицуулалт, засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдал болон ашиглалтын удирдлагыг хариуцах.
• Тээврийн багийн өдөр тутмын үйл ажиллагаа, жолооч нарын зохион байгуулалт, ажлын хуваарь болон удирдлагыг хариуцах.
• Тээврийн хэрэгслийн диспетчер, ложистик, тээвэрлэлт болон гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Монгол Улсын тээвэр, гааль болон хил дамнасан тээвэрлэлтийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх.
• Олон улсын авто тээврийн ТИР (TIR) систем болон холбогдох бичиг баримт бүрдүүлэх үйл явцыг мэддэг байх.
• Монгол Улс, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээвэрлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Харилцаа холбоо, зохион байгуулалт, уялдаа холбоог хангах болон гэнэтийн нөхцөл байдлыг шийдвэрлэх чадвартай байх.
• Хариуцлагатай, шаардлагатай тохиолдолд томилолтоор ажиллах болон хилийн боомтод ажиллах боломжтой байх.
• С ангиллын жолооны үнэмлэхтэй, жолоо барих бодит туршлагатай бол давуу тал болно.
Орос, Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.