• Гагнуурын тоног төхөөрөмж, электрод болон бусад метал хийцийн багаж хэрэгслийг харилцагчдад танилцуулах, мөн контент, рийл хэлбэрээр сурталчлахад оролцох.
• Харилцагчийн засвар механик, гагнуурын мэргэжилтнүүдтэй мэргэжлийн болон ажил хэргийн харилцаа үүсгэж, хөгжүүлж, удирдах.
• Харилцагчийн ажлын талбарт бүтээгдэхүүний онцлог, давуу тал, бусад брэндээс ялгарах онцлогийг танилцуулах; Гагнуурын мэргэжилтэнтэй хамтран сургалт, туршилт зохион байгуулах.
• Уул уурхай, уул уурхайн туслан гүйцэтгэгч, үйлдвэрлэл, барилга, металл хийц, засвар үйлчилгээний салбарт шинэ харилцагч, бизнесийн боломжийг идэвхтэй тодорхойлж, хөгжүүлэх.
• Харилцагчийн үйлдвэрлэлийн онцлог, техникийн шаардлага, ашиглалтын нөхцөлийг судалж, оновчтой бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл санал болгох.
• Үнийн санал, техникийн санал, тендерийн баримт бичиг боловсруулж борлуулалт хийх; үнэ, ашгийн хэмжээг нягтлан бодогчтой, барааны үлдэгдэл, нийлүүлэлтийн хугацааг агуулахтай тулгаж баталгаажуулах.
• Борлуулалтын боломжит төслүүдийн явцыг төлөвлөж, гэрээ байгуулах хүртэлх бүх үе шатанд удирдах.
• Харилцагчтай урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх; гэрээний нөхцөл, төлбөрийн хуваарь, авлагын цуглуулалтыг нягтлан бодогчтой хамтран хянах.
• HubSpot CRM-д уулзалт, санал, төслийн явц, борлуулалтын мэдээллийг үнэн зөв бүртгэх; Маркетингээс шилжүүлсэн боломжит харилцагчтай тохиролцсон хугацаанд холбогдож, үр дүнг бүртгэх.
• Маркетингийн багтай хамтран зар сурталчилгаа, видео сурталчилгаа хийх; зах зээл, харилцагчийн хэрэгцээ, өрсөлдөгчийн үйл ажиллагааны дүн шинжилгээг маркетингийн багт өгөх.
• Борлуулалтын төлөвлөгөө, төсөөлөл, гүйцэтгэлийн тайлан бэлтгэж, компанийн борлуулалтын зорилт, ашигт ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах.
• Механик инженерчлэл, гагнуур, металл боловсруулалт, металлурги эсвэл цахилгааны инженерчлэлийн чиглэлээр боловсролтой бол давуу тал болно.
• Механик инженерчлэл эсвэл гагнуурын сертификаттай бол давуу тал болно.
• Гагнуурын чиглэлээр цаашид мэргэших дур сонирхолтой.
• Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техникийн бүтээгдэхүүний талаар суралцах хүсэл, мэдлэгтэй; техникийн борлуулалтын туршлагатай бол давуу тал болно.
• Хэл ярианы болон танилцуулга хийх мэдлэг, чадвартай; харилцаа холбоо тогтоох, хэлэлцээр хийх чадвартай.
• Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
• Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай.
• Уурхай, үйлдвэрийн талбайд томилолтоор ажиллах боломжтой.
Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй.