RE/MAX Mongolia-ийн технологийн чиглэлийг удирдана. Брокер, агентуудын өдөр тутам ашигладаг системийг хариуцаж, IT багийг бүрдүүлэн хөгжүүлнэ.
Бизнесийн зорилготой уялдсан технологийн стратеги, архитектурын замын зураглалыг тодорхойлох
Системийн шинжилгээ, дизайныг удирдаж, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлтийг хянан төслийн явц, чанарыг хангах
IT багийг бүрдүүлэн удирдаж, зөвлөх; кодын хяналтын (code review) стандарт тогтоон кодын найдвартай, зөв байдлыг хангах
Бизнесийн шаардлагыг гүнзгий ойлгож, системийн эрсдэлийг тодорхойлон, тогтвортой байдал, алдаанд тэсвэртэй шийдэл боловсруулах
Бизнесийг уян хатан дэмжихийн зэрэгцээ системийн гүйцэтгэл, тогтвортой байдал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хадгалах
Техникийн баримт бичиг бүрэн, шинэчлэгдсэн байхыг хангах
Компьютерын шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
Java аппликейшн системийн хөгжүүлэлтээр 8-аас дээш жилийн туршлагатай; клауд платформ дээр хөгжүүлсэн туршлагатай бол давуу тал болно
Java програмчлалын бат бөх суурьтай, Spring MVC, Spring Boot, Spring Cloud зэрэг framework-ийг чадварлаг ашигладаг; бие даасан төсөл, frontend/backend тусгаарласан төсөл, microservice төслийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг удирдаж байсан
Git, Jenkins, Nginx, microservice deployment, CI/CD зэрэг хэрэгслийг сайн мэддэг
HTML/CSS/JS, jQuery, React/Vue/Angular зэрэг frontend технологи сайн мэддэг
Түгээмэл командууд болон өгөгдлийн сан (SQL Server, Oracle, MySQL)-г эзэмшсэн, SQL хэлийг чадварлаг ашигладаг
Multithreading, өндөр гүйцэтгэлтэй системийн дизайн, кодчилол, performance tuning-д чадвартай
Docker, Kubernetes, microservice, AWS-ийг ашиглаж чаддаг
Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, харилцаа, илэрхийлэх чадвар сайтай
- Бид хамтдаа сурдаг хөгждөг найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон / Шинэ ажилтанд зориулсан сургалтууд, Мэргэжлийн багштай англи хэлний сургалтууд, Албан тушаалуудад зориулсан Амжилтын эхлэл, Туршлага өсөлт хөгжил сургалт хөтөлбөрүүд, Мэргэжлийн ур чадварын сургалтууд, Бид Наночууд арга хэмжээ зэрэг олон сургалт, хөтөлбөр, үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой /
- Өрсөлдөхүйц цалин /Албан тушаал бүр цалингийн зэрэглэлээр цалин ахих боломжтой+ Ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал+хоол, унааны нэмэгдэл /
- Ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа / Нано Усан сэлэлтийн клуб, ууланд алхалт /
- Та ая тухтай оффис, олон улсын стандартын шилдэг агуулахын системтэй логистикийн төв