Халаалтын зуух, ус, дулаан хуваарилах төв, барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэх, техникийн хяналт тавих, ажлын явцыг зохион байгуулах
1. Боловсрол: Дулааны инженер, Дулаан хангамж, Халаалт агаар сэлгэлт, Эрчим хүчний инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлийн ур чадвар:
· Зуух, дулааны шугам хоолой, Халаалт, агаар сэлгэлтийн зураг унших чадвартай
· Auto CAD, хэрэглээний болон инженерийн программ ашиглах чадвартай
· Төсөв, тоо хэмжээ бодох чадвартай
· Барилгын норм ба дүрмийн мэдлэгтэй
· Техникийн бичиг баримт боловсруулах чадвартай
• Туршлага:
· Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан бол давуу тал болно
· Угсралтын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай