• 158 км авто замын төслийн нэгдсэн төлөвлөгөө, ажлын хуваарь боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
• Төслийн нэгдсэн төлөвлөгөө, ажлын хуваарь боловсруулах, хэрэгжилтийг хянах;
• Primavera P6 программд төлөвлөлт, шинэчлэлт хийх;
• Ажлын гүйцэтгэл, хугацаа, зардал, нөөцийн ашиглалтад хяналт тавих;
• Туслан гүйцэтгэгчдийн ажлын хуваарь, тоо хэмжээ, гүйцэтгэлийг хянах;
• Тайлан, тооцоо, шинжилгээ боловсруулж, инженерүүдийн ажлыг зохион байгуулах.
Боловсрол:Авто замын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• PMP, PMI-SP эсвэл Primavera P6-ийн сертификаттай бол давуу тал болно.
Туршлага:
• Барилга, дэд бүтцийн (авто зам, уул уурхай, төмөр зам) төсөлд төлөвлөлт, хуваарь, тоо хэмжээ, гэрээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан;
• Primavera P6-д томоохон төслийн суурь хуваарь боловсруулж, тогтмол шинэчилж, тайлагнаж байсан;
• Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн тооцоо (IPC), тоо хэмжээний хэмжилт хийж байсан;
• Олон улсын зөвлөхийн хяналттай, FIDIC гэрээтэй төсөлд ажилласан бол давуу тал болно.
Ур чадвар:
• Критик замын арга (CPM), нөөц ачаалал, суурь хуваарь, шинэчлэлийн аргачлалыг эзэмшсэн;
• Гүйцэтгэлийн үнэ цэнийн аргаар (EVM – SPI, CPI) хяналт хийж байсан;
• Урьдчилсан төлөвлөгөө (lookahead), хязгаарлалтын удирдлага (Last Planner)-ын аргыг мэддэг;
• Тоо хэмжээ, нэгж үнэ, гүйцэтгэлийн тооцоо, мөнгөн урсгал, FIDIC гэрээний хуваарь, нэхэмжлэлийн заалтуудыг мэддэг;
• Хугацааны шинжилгээ (delay analysis) хийх чадвартай бол давуу тал болно.
Биднийг сонгох шалтгаан
Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
• Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
• Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy
• Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement
• Байгууллагынхаа хөгжил, ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, хамт олноосоо суралцах, мэдлэгээ хуваалцах боломжийг олгодог Build Insight