Бүх ажлын зар

Төлөвлөлтийн Инженер

Ээлжийн ажилОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Сэлэнгэ аймаг1 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Уулын ашиглалтын алба болон шаардлагатай бусад хэлтсүүдэд инженерийн дэмжлэг үзүүлэх, ил уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөлт дизайны дагуу богино хугацааны төлөвлөлтийг хийж ажиллах, өрөмдлөг тэсэлгээний блок төлөвлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Шалгуур

Ажилтны боловсрол, ажлын туршлага/Employee education and work experience: • Холбогдох их дээд сургуулийг маркшейдер инженер, геодиз инженер, ашиглалтын инженерээр суралцаж төгссөн байх; • Монгол улсын жолооны В ангилалийн хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх: • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх; Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар/Employee's professional and other skills and competencies: • Уулын инженер болон маркшейдер инженерээр ажиллаж байсан туршлагатай байх; • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай; • Удирдан зохион байгуулах чадвартай байх; • Уул уурхайн зориулалтай программ хангамжийг эзэмшсэн байх /GEOVIA SURPAC, MINESCHED, MINEX, • AUTOCAD, Дэлхийн газрын зураг зохиогч/; • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх; • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх: • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах

Нэмэлт мэдээлэл

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажиллана. Бид зөвхөн ярилцлгад оролцох ажил горилогчдтой эргэн холбогдох болно. Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
AutoCAD
Инженерийн зураг төсөл
Уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт
Ашиглалтын заавар, стандарт

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин