• Компанийн бизнес стратегийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх дунд болон богино хугацааны зорилт, төлөвлөгөөг боловсруулах
• Компанийн үнэ цэнийн амлалт, эрхэм зорилго, стратегийн чиглэлүүдийг шинэчлэн тодорхойлох, түүнд нийцүүлэн төлөвлөлтийн бүтэц, үзүүлэлтийг боловсруулах.
• Санхүү, борлуулалт, маркетинг, үйл ажиллагаа, хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг уялдуулах.
• Төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, тайлагнах, дүн шинжилгээ хийх (Performance Review Report, Balanced scorecard, OGSM, KPI гэх мэт аргуудыг ашиглан).
• Зах зээлийн болон дотоод гүйцэтгэлийн шинжилгээ хийх, стратегийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл, санал боловсруулах.
•
• Төлөвлөлтийн үйл явцыг стандартчилах, сайжруулах, ERP/BI системийн өгөгдөлд тулгуурласан төлөвлөлтийн аргачлалыг хөгжүүлэх.
• Компанийн ТУЗ болон удирдлагын түвшинд стратегийн болон төлөвлөгөөний танилцуулга, тайлан бэлтгэх.
• Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүү, стратегийн менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой.
• Төлөвлөлт, стратегийн менежмент, гүйцэтгэлийн удирдлага, бизнес шинжилгээний чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
• Холдинг бүтэцтэй эсвэл Химийн бодисын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Мэргэжлийн ур чадвар:
• Бизнес стратеги боловсруулах, OGSM/BSC/OKR зэрэг төлөвлөлтийн аргачлал ашиглах чадвартай.
• Санхүү, маркетинг, борлуулалтын үзүүлэлтүүдийн уялдаа, шинжилгээ хийх чадвартай.
• Excel, Power BI, Notion, ERP зэрэг төлөвлөлт ба гүйцэтгэлийн системүүдийг ашиглах чадвартай.
• Судалгаа, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, танилцуулах чадвартай.
Хувийн ур чадвар ба зан төлөв:
• Системтэй, шинжилгээний өндөр сэтгэлгээтэй, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг.
• Удирдлагатай болон хамт олонтой уялдан ажиллах, тайлагнах, харилцааны өндөр ур чадвартай.
• Стратегийн түвшинд сэтгэх, олон компанийн орчныг ойлгох, тэргүүлэх чиг хандлагыг судлах сонирхолтой.
• Манай компанийг сонгож CV-гээ илгээсэн танд баярлалаа. Бид анкетийн шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд эргэн холбогдох болно.