Бүх ажлын зар

Төслийн Инженер /Моннис Инженеринг Ххк/

Ээлжийн ажилОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөө, чанар, аюулгүй ажиллагаа болон техникийн шаардлагын дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавих. • Захиалагч, инженерийн баг, туслан гүйцэтгэгчид болон холбогдох талуудтай уялдаа холбоог ханган ажиллах. • Төслийн талбайн явц, чанар, техникийн гүйцэтгэлд тогтмол хяналт хийж, шаардлагатай зөвлөмж, шийдлүүдийг боловсруулах. • Салбар хоорондын зохицуулалт, төслийн хурал уулзалтыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангах. • Ажлын цар хүрээ, өөрчлөлтийн удирдлага, техникийн баримт бичиг болон төслийн бүртгэл хөтлөх. • Талбайн зааварчилгаа (SI), SIARF, техникийн тодруулга (TQ), мэдээллийн хүсэлт зэрэг инженерийн баримт бичгийг боловсруулах. • Төлөвлөлтийн баг болон туслан гүйцэтгэгчидтэй хамтран төслийн хуваарь боловсруулах, ахиц гүйцэтгэлийг хянах. • Худалдан авалт, ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж болон материалын хүргэлт, чанарын хяналтыг зохицуулах. • Гэрээт ажил, тендерийн үнэлгээ, ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад дэмжлэг үзүүлэх. • Компанийн бодлого, дүрэм журам, ёс зүйн болон авлигын эсрэг шаардлагыг мөрдөн ажиллах.

Шалгуур

• Иргэний барилга, Цахилгаан, Механик, Барилгын инженер эсвэл холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. • Барилга угсралалт, инженерчлэл, уул уурхай, үйлдвэрийн төслүүдэд 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай. • Төслийн удирдлага, төлөвлөлт, худалдан авалт болон барилга угсралтын үе шатны талаар мэдлэгтэй. • Техникийн зураг, баримт бичиг унших, боловсруулах чадвартай. • MS Office болон инженерийн холбогдох программууд дээр ажиллах чадвартай. • Хуваарь, зардал, чанар болон эрсдэлийн удирдлагын талаар ойлголттой. • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно. • Аналитик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх чадвартай. • Харилцааны өндөр ур чадвартай, олон талт оролцогч талуудтай хамтран ажиллах чадвартай. • Уурхайн төслийн талбайд ростероор ажиллах боломжтой

Шаардлагатай ур чадвар

Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Багийн ажиллагаа
Барилгын менежмент
Төслийн менежмент

Удирдах баг

Гүнжидмаа Бас-Оргил

Гүнжидмаа Бас-Оргил

Үйл ажиллагаа хариуцсан менежер

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Өвчний чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт