• Төслийн цахилгаан хангамж, автоматжуулалтын системийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулга болон ашиглалтад оруулах үйл ажиллагаанд инженерийн хяналт тавих;
• HV/MV/LV (Өндөр/дунд/нам хүчдэл)-ийн цахилгаан хангамж болон автоматжуулалтын системийн угсралт, холболт зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хийгдэж буй эсэхийг хянах;
• PLC (Программчлагдах логик контроллер), SCADA (Хяналт, мэдээлэл цуглуулах систем), HMI (Хүн-машины интерфейс) системийн суурилуулалт, тохируулга, туршилтад оролцох;
• Цахилгаан болон автоматжуулалтын тоног төхөөрөмжийн гэмтэл, доголдолд дүн шинжилгээ хийж, шалтгааныг тодорхойлох, шийдвэрлэх;
• Туршилт, тохируулга болон ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
• Цахилгааны схем, техникийн зураг болон холбогдох инженерийн баримт бичгийг боловсруулах, хөтлөх;
• Цахилгаан, автоматжуулалтын ажлыг холбогдох норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх;
• ХАБЭА-н шаардлагыг мөрдөж, ажлын аюулгүй ажиллагааг ханган ажиллах.
• Цахилгаан инженер, цахилгаан систем, автоматжуулалт болон холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Уул уурхай, үйлдвэр болон төслийн орчинд 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
• PLC (Программчлагдах логик контроллер), SCADA (Хяналт, мэдээлэл цуглуулах систем)-ийн суурь болон практик мэдлэгтэй;
• Цахилгааны нэг шугамын болон удирдлагын схем унших, ойлгох чадвартай;
• Цахилгаан болон автоматжуулалтын тоног төхөөрөмжийн гэмтэл, доголдлыг оношлох, шийдвэрлэх чадвартай;
• Инженерийн зураг, техникийн баримт бичиг боловсруулах холбогдох программ хангамж дээр ажиллах чадвартай;
• Цахилгааны аюулгүй ажиллагаа, холбогдох норм, дүрэм, стандартын мэдлэгтэй;
• Багаар ажиллах, бусад инженерийн чиг үүргүүдтэй уялдаа холбоотой ажиллах чадвартай.
Нэмэлт давуу тал
• HV/MV/LV (Өндөр/дунд/нам хүчдэл)-ийн цахилгаан хангамжийн систем дээр ажиллаж байсан туршлагатай;
• PLC, SCADA, HMI системийн суурилуулалт, программчлал, тохируулга болон Commissioning (Ашиглалтад оруулах туршилт, тохируулга)-ийн туршлагатай;
• Үйлдвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхайн төслийн цахилгаан болон автоматжуулалтын систем дээр ажиллаж байсан туршлагатай;
• AutoCAD, EPLAN болон цахилгааны инженерийн зураг төсөл боловсруулах программ хангамж дээр ажиллах чадвартай;
• Англи хэл дээрх цахилгааны схем, тоног төхөөрөмжийн гарын авлага, техникийн баримт бичиг уншиж ойлгох чадвартай.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид холбогдож, дараагийн шатны мэдээллийг хүргэх болно.