Ажлын байрны зорилго
Хархорум фестиваль, AVE, MESA болон шинээр байгуулагдаж буй радио, анимэйшн, дуу авианы студийн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, нөөцийн зохицуулалт, гүйцэтгэлийн хяналтыг нэгдсэн удирдлагаар хангана. Төслүүдийн уялдаа холбоог сайжруулж, төслийн менежментийн нэгдсэн тогтолцоо, үр дүнд суурилсан ажлын процессыг бий болгон хөгжүүлнэ.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Хархорум фестиваль, AVE, MESA болон студийн төслүүдийн ажлын төлөвлөгөө, хугацаа, төсөв, нөөцийн хуваарилалтыг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;
• Төслүүд хоорондын ажлын уялдаа холбоо, нөөц болон хуваарийн давхцлыг зохицуулж, хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх;
• Урлаг, соёл, спортын чиглэлийн бизнес хөгжүүлэлт, борлуулалтын ажилтнуудын ажлыг уялдуулан зохион байгуулж, зорилтын хэрэгжилтийг хангах;
• Төслийн гүйцэтгэлийн үзүүлэлт (KPI), төсөв, хугацаа, эрсдэлийг хянаж, удирдлагад тогтмол тайлагнах;
• Төслийн менежментийн нэгдсэн стандарт, ажлын процесс, тайлагналын тогтолцоог боловсруулж, хэрэгжүүлэх;
• Хархорум фестивалийн ивээн тэтгэгч, түнш байгууллага, үйлчилгээ үзүүлэгч болон гүйцэтгэгч талуудтай хамтын ажиллагааг зохион байгуулах;
• Радио, анимэйшн, дуу авианы студийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө, ажлын уялдаа холбоог хангах;
• AVE, MESA болон холбогдох багуудтай хамтран арга хэмжээний нэгдсэн хуанли, бэлтгэл ажил, хүний болон бусад нөөцийн хуваарилалтыг зохицуулах;
• Төслийн явцад үүсэх асуудал, эрсдэлийг урьдчилан тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Боловсрол
• Төслийн менежмент, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Ажлын туршлага
• Төслийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн туршлагатай;
• Олон талт оролцогч, баг, нөөц бүхий төслүүдийг зэрэг удирдан зохион байгуулж байсан туршлагатай;
• Арга хэмжээ зохион байгуулалт, спорт, энтертайнмент, медиа эсвэл контент үйлдвэрлэлийн салбарт ажилласан бол давуу тал болно.
Мэдлэг, ур чадвар
• Төслийн төлөвлөлт, төсөв, хугацаа, нөөцийн удирдлагын мэдлэгтэй;
• Олон төсөл, ажлын урсгалыг зэрэг зохицуулах, ажлын эрэмбэ тогтоох чадвартай;
• Баг удирдах, харилцан уялдаатай ажиллах, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай;
• Гүйцэтгэлийн үзүүлэлт, эрсдэл болон төслийн үр дүнг үнэлж, тайлагнах чадвартай;
• Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлээр ажлын түвшинд харилцах чадвартай.
Давуу тал болох туршлага
• PMP болон түүнтэй адилтгах төслийн менежментийн мэргэшлийн гэрчилгээтэй;
• Томоохон фестиваль, спортын лиг, клуб, ивэнт эсвэл медиа төслийг удирдаж байсан;
• Ивээн тэтгэгч, стратегийн түнш, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээ хэлэлцээр хийж байсан;
• Шинээр төсөл эхлүүлэх, ажлын процесс болон төслийн удирдлагын тогтолцоо бий болгож байсан туршлагатай.
Бид юу санал болгож байна вэ?
• Урлаг, соёл, спорт, энтертайнмент болон медиа салбарын олон төрлийн төсөлд оролцох боломж;
• Шинэ төсөл, студийн үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн удирдлагын тогтолцоо хөгжүүлэх бодит оролцоо;
• Бие даан шийдвэр гаргаж, олон талт багийг нэг зорилгын төлөө чиглүүлэн ажиллах боломж.
Олон төслийг уялдуулан зохион байгуулж, санаачилгыг бодит үр дүн болгон хэрэгжүүлэх чадвартай таныг манай багт урьж байна.