Бүх ажлын зар
Дорнод аймаг|
49 минутын өмнө
Төслийн Цахилгааны Инженер (Project Electrical Engineer)
Ээлжийн ажилОффис
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Ажлын байрны зорилго
EPC гэрээний хүрээнд хэрэгжиж буй баяжуулах үйлдвэрийн төслийн цахилгаан хангамж, түгээх систем, дэд станц, кабель шугам, тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга болон ашиглалтад оруулах ажлыг инженерийн түвшинд удирдан зохион байгуулах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Баяжуулах үйлдвэрийн цахилгааны зураг төсөл, техникийн шийдэл болон гүйцэтгэлийн зурагт хяналт тавих
• EPC төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын үе шатанд цахилгааны ажлыг удирдах
• Дунд болон нам хүчдэлийн цахилгаан хангамжийн системийн угсралт, суурилуулалтын ажлыг хянах
• Дэд станц, трансформатор, MCC, VFD, кабель шугам болон гэрэлтүүлгийн системийн ажилд техникийн дэмжлэг үзүүлэх
• Цахилгаан тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, материалын тооцоо боловсруулах
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын чанар, аюулгүй ажиллагаанд хяналт тавих
• Туршилт тохируулга (Testing & Commissioning), хүчдэл залгах болон ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах
• Төслийн төлөвлөгөө, графикийн дагуу ажлын ахицын тайлан боловсруулж танилцуулах
• ХАБЭА, чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг мөрдөн ажиллах
• Холбогдох стандарт, дүрэм журам, техникийн шаардлагын хэрэгжилтийг хангах
Шалгуур
Тавигдах шаардлага
• Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Уул уурхай, баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр эсвэл аж үйлдвэрийн төслийн чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
• EPC/EPCM төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Цахилгаан хангамж, түгээх систем, дэд станцын талаар сайн мэдлэгтэй
• AutoCAD болон инженерийн зураг унших, тайлбарлах чадвартай
• IEC, IEEE болон Монгол Улсын цахилгааны стандарт, норм дүрмийн мэдлэгтэй
• Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний мэдлэгтэй
• Харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах чадвартай
• Хөдөө орон нутагт төслийн талбайд ээлжээр ажиллах боломжтой
Давуу тал
• Баяжуулах үйлдвэр, хүдэр боловсруулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
• ETAP, EPLAN, Dialux зэрэг инженерийн программ ашиглаж байсан туршлагатай
• Commissioning болон Start-up үе шатанд оролцож байсан туршлагатай
• Өндөр, дунд хүчдэлийн систем дээр ажиллаж байсан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Бидний санал
• Томоохон баяжуулах үйлдвэрийн EPC төсөлд ажиллах боломж
• Өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын систем
• Мэргэжлийн чадварлаг багтай хамтран ажиллах орчин
• Карьер өсөлт, хөгжлийн өргөн боломж
• Уул уурхайн томоохон төслийн туршлага хуримтлуулах боломж
Ажиллах байршил: Улаанбаатар хот болон төслийн талбай
Ажлын төрөл: Бүтэн цагийн
Нээлттэй орон тоо: 2
Материал хүлээн авах хаяг:
HR Department
Hexagon Engineering LLC
"Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслийн амжилтад хувь нэмрээ оруулах чадварлаг инженер таныг урьж байна."
Шаардлагатай ур чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Барилгын инженерчлэл
Барилгын стандарт
Төслийн зохицуулалт
Цахилгааны инженерчлэл
Байгууллагын тухай

"Хексагон Инженеринг" ГХО ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 5 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа