• Компанийн бизнесийн зорилго, стратеги, жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
• Төслийн хэрэгжилт болон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг бүхэлд нь удирдах
• Борлуулалт, үйлдвэрлэл, санхүү, ханган нийлүүлэлт, хүний нөөц болон бусад чиг үүргийг нэгтгэн удирдах
• Орлого, зардал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон гол KPI үзүүлэлтүүдийг хариуцах
• Үйл ажиллагааны алдагдал, үр ашиггүй зардал, эрсдэлийг илрүүлж, сайжруулах арга хэмжээ авах
• Бизнесийн шинэ боломж, бүтээгдэхүүн, зах зээл, харилцагчийн сувгийг хөгжүүлэх
• Баг бүрдүүлэх, удирдах, гүйцэтгэлийн соёлыг бий болгох
• Шийдвэрийг хурдан гаргаж, үр дүнг нь хариуцах
• Гүйцэтгэх удирдлагад бизнесийн гүйцэтгэл, эрсдэл, боломжийн талаар тайлагнах
• Бизнес, менежмент, инженер, санхүү, эдийн засаг болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой
• Удирдах түвшний ажлын 5+ жилийн туршлагатай
• Өмнө нь бизнесийг /Start-up/ эхлүүлж, ажиллуулж байсан туршлагатай бол онцгой давуу тал
• Үйлдвэрлэл эсвэл барилгын материалын салбарт ажиллаж байсан
• Бизнесийн үйл ажиллагааны олон чиглэлд бодитой оролцож ажилласан туршлагатай
• Санхүү, мөнгөн урсгал, ашигт ажиллагаа, зардлын үндсэн ойлголт сайтай
• Борлуулалт болон бизнес хөгжүүлэлтийг гардан хийж байсан туршлагатай
• P&L, cash flow, төсөв, KPI шууд хариуцаж байсан
• Хүний нөөц, багийн удирдлага, гүйцэтгэлийн менежмент хийж чаддаг
• Асуудлыг бусдаас шийдүүлдэг бус, өөрөө шийдэл олж, хэрэгжүүлж, үр дүнг хариуцах чадвартай
• Тоон мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, хятад хэлтэй бол давуу тал болно.
• Өндөр хариуцлагатай, санаачилгатай, хурдтай орчинд ажиллах чадвартай
БИДНИЙ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖ
Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй компанийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан, тогтвортой орчинд урт хугацаанд өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй.
Манай компани ажилтныхаа хөгжил, тогтвортой байдал, бүтээмжийг дэмжих зорилгоор:
• Шинээр хэрэгжиж буй, өсөлт хөгжлийн өндөр боломжтой бизнесийн төсөлд эхнээс нь оролцож, бодит үр дүн бүтээх боломж
• Ажлын үр дүнг бодитоор үнэлж, ахиж дэвших боломжийг тодорхойлсон карьер төлөвлөлтийн систем
• Албан тушаал болон ажлын онцлогт нийцсэн уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зөв хуримтлалын сан
• Бүтээмж, шинэ санаа, санаачилгыг дэмжих сайн дурын сонирхлын клубууд
• Мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх сургалт, хөгжлийн бодлого
• Төрсөн өдрийн цалинтай чөлөө
• Хоол, унааны мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлт, хангамж
• Бүрэн автоматжсан, аюулгүй ажлын орчин
• Байгальд ээлтэй үйлдвэрлэлийн орчин зэрэг боломж, хангамжийг ажилтнууддаа санал болгодог.
Өөрийгөө хөгжүүлж, хамтдаа өсөж, бодит үнэ цэн бүтээх хүсэлтэй хүн бүрийг найрсаг, эрч хүчтэй хамт олонтой манай багт нэгдэхийг урьж байна.