Төслийн зохицуулагч
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын явцыг зохицуулах;
• Төслийн багийн гишүүд болон талбайн ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах;
• Төслийн төлөвлөгөө, ажлын хуваарь, хэрэгжилтийн мэдээллийг нэгтгэх;
• Төслийн явцын тайлан, хурлын тэмдэглэл болон шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
• Захиалагч, туслан гүйцэтгэгч болон бусад оролцогч талуудтай мэдээлэл солилцох, харилцааг зохицуулах;
• Төслийн хүрээнд ирсэн албан бичиг, хүсэлт, мэдээллийг бүртгэж, холбогдох ажилтанд дамжуулах;
• Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний хэрэгцээтэй холбоотой мэдээллийг нэгтгэн зохицуулах;
• Төслийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянах;
• Төслийн баримт бичгийн бүрдэл, хадгалалт, мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
• Төслийн удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
• Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
Шалгуур
• Инженер, эрчим хүч, барилга угсралт, төслийн менежмент, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой;
• Төслийн зохицуулалт, барилга угсралт, эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал;
• MS Office программуудыг, ялангуяа Excel, Word, PowerPoint-ийг сайн эзэмшсэн;
• Тайлан, албан бичиг, хурлын тэмдэглэл боловсруулах чадвартай;
• Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай;
• Ажлыг төлөвлөх, зохион байгуулах, олон ажлыг зэрэг зохицуулах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, санаачилгатай;
• Хөдөө орон нутагт төслийн талбайд ажиллах боломжтой.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Удирдах, зохион байгуулах
Төслийн зохицуулалт
Төслийн менежмент
Төслийн гүйцэтгэл хянах
Төслийн төлөвлөлт, зохион байгуулалт
Байгууллагын тухай
Давуу тал
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
