Ажлын байрны зорилго:
Компанийн эзэмшиж, ашиглаж, түрээсэлж буй газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалт, үйл ажиллагаа, гэрээ, төлбөр тооцоо, түрээс болон холбогдох байгууллагуудын харилцааг нэгдсэн байдлаар хариуцаж, хөрөнгийн ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах.
Мөн шинэ төсөл хөгжүүлэлтийн хүрээнд газрын мэдээлэл цуглуулах, анхан шатны судалгаа хийх, эрх зүйн болон техникийн мэдээллийг нэгтгэх замаар Төсөл хөгжүүлэлтийн багийг газрын бэлтгэл мэдээллээр хангах , нөөц бүрдүүлэх үүрэгтэй.
Гол ажлын чиг үүрэг:
1. Газрын менежмент, нөөц бүрдүүлэлт, түүнтэй холбоотой харилцаа зохицуулалт
2. Хөрөнгийн менежмент \Түрээсийн менежмент, ашиглалтын менежмент\
3. Төслийн хаалтын менежмент \Төсөл бүрэн хаагдах хүртэлх менежмент буюу гүйцэтгэгчийн баталгаат хугацааны гүйцэтгэл хангуулах, барьцаа төлбөр шилжүүлэх үеийн хяналт менежмент\
4. Бартерын хөрөнгөнүүдийн зохицуулалт
5. Захиалагчийн зүгээс төслийн чанарын давхар хяналт, сайжруулалт
6. Удирдлагад сар/улирлын хөрөнгө & үйл ажиллагааны тайлан танилцуулах
• Бизнесийн удирдлага, Барилгын менежмент, Барилгын инженерээр бакалавр зэрэгтэй
• ҮХХ, барилга, хөрөнгийн менежмент, байгууламжийн менежмент, газрын менежмент, түрээс эсвэл төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр 3+ жилийн туршлагатай.
• Газрын болон ҮХХ-ийн үндсэн баримт бичиг, кадастр, гэрээ, түрээс, ашиглалтын процессын ойлголттой; төсөв, төлбөр тооцооны үндсэн мэдлэгтэй; оффис програм дээр бүртгэл, тайлан боловсруулах чадвартай.
• Зохион байгуулалт, олон гэрээ/хөрөнгө/ажлыг зэрэг хянах чадвартай, байгууллага болон түрээслэгчтэй харилцах чадвартай, баримт бичгийн эмх цэгц сайтай
Групп компанитай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Namir group facebook page болон LifeatNamir instagram хуудсуудаас авах боломжтой