Цахилгаан, Эрчим Хүчний Төслийн Ахлах Инженер
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмж (EV charger), цахилгаан хангамж болон холбогдох төслүүдийн хэрэгжилтийг төлөвлөх, удирдан зохион байгуулах;
• Инженер, техникийн ажилтнуудын ажлыг төлөвлөх, үүрэг даалгавар өгөх, ажлын гүйцэтгэл, хугацаа болон чанарт хяналт тавих;
• Төслийн талбайн үзлэг хийх, техникийн шийдэл, цахилгааны хүчин чадал болон суурилуулалтын нөхцөлийг тодорхойлох;
• Зураг төсөл, техникийн нөхцөл, схем, тооцоо болон холбогдох техникийн баримт бичгийг хянах, боловсруулах;
• EV charger болон цахилгааны тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалт, холболт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах ажлыг удирдан зохион байгуулах;
• Техникийн нөхцөл, зөвшөөрөл, холболт болон төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажиллах;
• Захиалагч, нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч болон төслийн бусад оролцогч талуудтай техникийн асуудлаар хамтран ажиллах;
• Төслийн ажлын явц, гүйцэтгэл, акт, техникийн болон бусад шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийг хариуцах;
• Цахилгаан байгууламж, эрчим хүч болон ХАБЭА-тай холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, нормын шаардлагыг мөрдүүлэн ажиллах;
• Инженерийн багийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, техникийн зөвлөгөө, чиглэлээр хангах.
Шалгуур
• Цахилгааны инженер, цахилгаан систем, эрчим хүч эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Цахилгаан хангамж, цахилгаан угсралт, эрчим хүчний төсөл болон холбогдох чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Инженер, техникийн баг удирдах, ажлыг зохион байгуулах чадвартай;
• Цахилгааны зураг, схем, техникийн нөхцөл болон техникийн баримт бичиг уншиж, боловсруулах чадвартай;
• Төсөл төлөвлөх, ажлын хугацаа, гүйцэтгэл, чанарт хяналт тавих чадвартай;
• Төрийн болон мэргэжлийн байгууллага, захиалагч, гүйцэтгэгч талуудтай мэргэжлийн түвшинд харилцаж, асуудал шийдвэрлэх чадвартай;
• Монгол Улсад мөрдөгдөж буй цахилгаан байгууламж, эрчим хүч, ХАБЭА-тай холбоотой стандарт, дүрэм, нормын талаар мэдлэгтэй;
• Хариуцлагатай, зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай.
• Цахилгаан хангамж, дэд станц, барилга байгууламжийн цахилгаан угсралт болон цахилгаан автомашин цэнэглэх төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
“Everflow” ХХК нь цахилгаан, эрчим хүчний шийдэл, цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмж (EV charger)-ийн суурилуулалт, засвар үйлчилгээний төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан инженерийн багийг удирдан зохион байгуулж, EV charger-ийн төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллах Цахилгаан, эрчим хүчний төслийн ахлах инженер хайж байна.
Таныг юу хүлээж байна вэ?
• Цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийн шинэ төслүүд дээр ажиллах боломж;
• Төслийг эхнээс нь ашиглалтад оруулах хүртэл удирдан ажиллах бодит оролцоо;
• Инженерийн багийг удирдан, мэргэжлийн туршлагаа хэрэгжүүлэх боломж;
• Шинэ технологи, тоног төхөөрөмжтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх орчин;
• Өсөн нэмэгдэж буй бизнесийн чиглэлийн үндсэн инженерийн багт ажиллах боломж.
•
Шаардлагатай ур чадвар
Нарийвчлал сайтай
Цахилгаан холболт
Цахилгаан оношилгоо
Цахилгаан системийн мэдлэг
Цахилгааны инженерчлэл
Цахилгааны аюулгүй ажиллагаа
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гар утасны төлбөр
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Компанийн амралт, аялал
Тав тухтай ажлын орчин
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
