Цахилгааны Ахлах Инженер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Барилга, үйлдвэрийн цахилгааны угсралтын ажлыг зураг төсөл, техникийн шаардлага, сатандартын дагуу удирдан зохион байгуулах
• Цахилгаан хангамж, хүчний болон гэрэлтүүлгийн системийн суурилуулалт, туршилт, ашиглалтад оруулах ажлыг хариуцах
• Ажлын зураг, материалын тооцоо, техникийн тодорхойлолтыг боловсруулах, хянах
• Гүйцэтгэлийн тайлан, акт болон бусад техникийн баримт бичгийг боловсруулах
• Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах
Шалгуур
• Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, ажлын туршлага ур чадвараас хамаарч цалин хөлсийг өсгөж тохиролцох боломжтой
• Барилгын салбарт мэргэжлээрээ 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
• Автоматжуулалт, PLC программчлалын мэдлэгтэй
• Цахилгааны зураг унших, техникийн шийдэл боловсруулах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Мөн ажилчдын өдрийн хоолтой, найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Цагийн менежмент
Цахилгаан системийн зураг төсөл
PLC программчлал
Төслийн төлөвлөлт
Цахилгааны инженерчлэл
Байгууллагын тухай

Гурван бухат ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж