• Төслийн цахилгаан угсралтын ажлын төлөвлөгөө, график боловсруулж, ажлын гүйцэтгэл, хугацаа, чанарт хяналт тавих.
• Төслийн инженер, ахлах цахилгаанчин болон багийн гишүүдийг удирдан чиглүүлж, ажлын хуваарилалт, бүтээмж, үүрэг даалгаврын биелэлтийг хангах.
• Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч болон бусад оролцогч талуудтай уулзалт хийж, ажлын явц, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга хэмжээг уялдуулан зохицуулах.
• Материал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц, төслийн төсөв, зардлын зарцуулалтад хяналт тавьж, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
• ХАБЭА-н шаардлагын хэрэгжилтийг хангаж, төслийн явц, эрсдэл, гүйцэтгэлийн тайланг удирдлагад тогтмол танилцуулах.
• Цахилгаан угсралтын ажлын шалгалт, туршилт, баримт бичгийн бүрдүүлэлт, захиалагчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах.
• Цахилгааны инженер, цахилгаан хангамж, цахилгаан системийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Цахилгаан угсралтын төсөл дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, зураг төсөл унших, ажлын гүйцэтгэл хянах, техникийн асуудал шийдвэрлэх чадвартай.
• Баг удирдах, ажлын төлөвлөлт хийх, харилцагчтай үр дүнтэй харилцах, тайлан боловсруулах чадвартай.
• Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай.