Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
57 минутын өмнө
Цахилгааны Зургийн Инженер
Бүтэн цагийнОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Барилга архитектур, бүтээц, хорших инженерийн зураг, техникийн даалгавар, техникийн нөхцөлийг судалж, цахилгааны зураг төслийн даалгавар боловсруулах.
· Барилгын цахилгаан хангамжийн концепц, ачааллын тооцоо, нэг шугамт схем, тэжээлийн системийн инженерийн шийдлийг боловсруулж, техникийн үндэслэлийг гаргах.
· Цахилгаан хангамж, хүчний тоноглол, гэрэлтүүлэг, розетка, газардуулга, аянгын хамгаалалт, нөөц тэжээл болон холбогдох системүүдийн ажлын зураг төслийг боловсруулах.
· Богино залгаа, хүчдэлийн уналт, кабелийн сонголт, хамгаалалтын төхөөрөмжийн сонголт, селектив ажиллагаа болон бусад шаардлагатай инженерийн тооцоог гүйцэтгэх.
· Цахилгааны зураг төслийн техникийн шийдлийг боловсруулж, шаардлагатай тохиолдолд зураг төслийн оновчлол, өөрчлөлтийн шийдэл гаргах.
· Цахилгаан тоног төхөөрөмж, кабель, материалын техникийн үзүүлэлт, материалын жагсаалт (MTO), тоо хэмжээ (BOQ)-ыг боловсруулах.
· Гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн Shop Drawing, Material Submittal, Method Statement болон техникийн баримт бичгийг зураг төсөл, норм стандарттай нийцэж байгаа эсэхийг хянаж, санал дүгнэлт гаргах.
· Барилгын ажлын явцад үүссэн техникийн асуудал, RFI (Request for Information), инженерийн өөрчлөлтийн хүсэлтүүдийг хянан шийдвэрлэж, шаардлагатай зураг төслийн өөрчлөлтийг боловсруулах.
· Архитектур, бүтээц, механик, холбоо дохиолол, автоматжуулалт болон бусад инженерийн зураг төсөлтэй уялдаа холбоог хангаж, инженерийн зөрчил, огтлолцлыг шийдвэрлэх.
Шалгуур
· Барилгын цахилгаан хангамж / Цахилгааны инженер чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой, мэргэшсэн инженер зэрэгтэй
· Цахилгааны төслийн зураг, ажлын зураг боловсруулж хэрэгжүүлсэн 10+ жилийн туршлагатай
· Программ: AutoCAD, Revit (заавал), DIALux/Relux, ETAP/DDS-CAD (давуу тал болно), Excel тооцоо
· Ажлын зургийг зөв уншиж ойлгодог, нэг шугамт схем, зэрэгцүүлэлт, зангилаа (detail)-ны нарийвчилсан зураг гаргах чадвартай.
· Кабель, самбар, гэрэлтүүлэг, газардуулга, суурилуулалтын мэдлэгтэй
· БНбД, норм, дүрэм болон цахилгааны аюулгүй байдлын шаардлагыг сайн мэддэг
Нэмэлт мэдээлэл
"Таван Богд" Групп нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж эцсийн шийдвэрийг гаргадаг болно.
Шаардлагатай ур чадвар
Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Бүтээлч байдал
Autodesk Revit
Барилгын дүрэм
Байгууллагын тухай

Таван Богд Проперти ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 5 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь