Бүх ажлын зар

Түгээлтийн менежер

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Түгээлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах (хүн хүч, бусад нөөцүүд) удирдах, төлөвлөх; • Борлуулалтын захиалгатай уялдуулан түгээлтийн процессыг компаниас мөрдлөг болгож буй дүрэм журам, стандартуудад нийцүүлэн хяналт тавьж ажиллах • Түгээлтийн үйл ажиллагаа бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ, тренд техник технологи судлах, туршилтаар ашиглах, ажлын орчин нөхцөлд эерэг нөлөө үзүүлэх зүйлсийг нэвтрүүлэхэд санаачилга гаргах • Тээвэр, түгээлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах (хүн хүч, машин техник, сэлбэг хэрэгсэл, түрээсийн авто машин, парк шинэчлэлт, бусад нөөцүүд) удирдах, төлөвлөх • Түгээлтийн баг харилцагч нарын захиалгыг төлөвлөгдсөн маршрутын дагуу, хурдан шуурхай хүргэлт хийх, авдар шил татан авах, зээл бэлэнгийн төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүний буцаалт, ашиглаж буй программ хангамж дээр үнэн зөв хөтөлж буйд хяналт тавих • Түгээлтийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, түгээлтийн системийг зөв удирдан зохион байгуулах • Түгээлтийн багийн гишүүдэд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалт орох, компаниас гаргасан шийдвэр, чиглэлүүдийг цаг тухай бүрд цаг алдалгүй танилцуулж ажилчдыг мэдээллээр шуурхай хангах

Шалгуур

• Тээвэр түгээлт, Ложистикийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй • Тухайн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан • Дата мэдээллийн дүн шинжилгээ хийх ур чадвар • Түгээлтийн оновчлол хийх шинэ санал санаачилга боловсруулах чадвартай • AI-ийн ашиглалт, хэрэглээний мэдлэг, чадвартай

Шаардлагатай ур чадвар

Үйлчлүүлэгчийн менежмент
Харилцааны чадвар
Манлайлал
Хүргэлтийг оновчлох
Ложистикийн менежмент

Байгууллагын тухай

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Ажилтны хөнгөлөлт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Сонирхлын клуб
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажлын байрны сургалт
Уян хатан цагийн хуваарь
Эцэг, эхийн чөлөө
Цалинтай чөлөө
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Байгууллагын эмч, сувилагч
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Хувийн эрүүл мэндийн даатгал