Бүх ажлын зар

Тусгай актив, чанарын удирдирдлагын газрын дарга

Бүтэн цагийнОффис

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Эрсдэлийн засаглал, эрсдэлийн түвшин, хязгаарын тогтолцоог боловсруулах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих; • Батлан даалтын багцын эрсдэл, төвлөрөл, чанарыг үнэлж, эрт сэрэмжлүүлэ, хянах, удирдлагад тайлагнах; • СТОУС 9-ийн хүрээнд хүлээгдэж буй алдагдлын (ECL) аргачлал, загвар, эрсдэлийн үзүүлэлтийг (PD, LGD, EAD) хариуцах; • Шинэ болон одоогийн батлан даалтын бүтээгдэхүүний бодлого, процесс, шалгуурт эрсдэлийн дүгнэлт гаргаж, сайжруулах санал боловсруулах; • Математик загварчлал, өгөгдлийн шинжилгээ ашиглан эрсдэлийг эрт илрүүлэх, стресс тест хийх; • Үүрэг гүйцэтгэсэн батлан даалт, авлага барагдуулалт, сэргээлтийн ажлыг удирдах, хяналт тавих; • Үйл ажиллагааны болон мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлагыг зохион байгуулах.

Шалгуур

• Санхүү, эдийн засаг, эрсдэлийн удирдлага, математик, статистикийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй (гадаадын их, дээд сургуульд магистр хамгаалсан бол давуу тал болно); • Олон улсын мэргэшлийн гэрчилгээтэй (CFA, PRM, FRM зэрэг) бол давуу тал болно; • Банк, санхүүгийн байгууллагад эрсдэл, зээлийн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан; • Эрсдэлийн засаглал, эрсдэлийн тооцоолол, СТОУС 9-ийн талаар мэдлэг, туршлагатай; • Баг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах чадвартай; • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, шийдвэрийн хувилбар боловсруулах чадвартай; • Батлан даалтын багцын чанар, эрсдэлийн шинжилгээ хийх чадвартай; • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай; • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

Нэмэлт мэдээлэл

Зээлийн батлан даалтын сан нь эрсдэлийн засаглалыг боловсронгуй болгох, гаргасан батлан даалтын эрсдэлийг үнэлэх, үүрэг гүйцэтгэсэн батлан даалт болон тусгай активыг хууль тогтоомж, дотоод журмын хүрээнд удирдах зорилгоор Тусгай актив, чанарын удирдлагын газрын дарга албан тушаалд ажилтан сонгон шалгаруулна.

Шаардлагатай ур чадвар

Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
Ёс зүйн зарчим баримтлах чадвар
Нягтлан бодох бүртгэл
Бизнесийн санхүүгийн мэдлэг
ERP программ хангамж
Тооцоолол хийх чадвар
Эрсдэлийн удирдлага
Авлагын удирдлага

Байгууллагын тухай

Давуу тал

Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал