• Тусгай активын багц болон эргэн төлөлтийг удирдах;
• Зээлийн нөхцөл өөрчлөлт, өр төлбөрийн зохицуулалтыг удирдах;
• Хууль эрх зүйн ажиллагаа болон өр барагдуулах процессыг удирдах;
• Хууль зүйн болон зээлийн баримт бичгийн эрсдэлийг хянах;
• Зохицуулалтын нийцэл, СЗХ-ны шаардлагын хэрэгжилтийг хангах;
• Албаны үйл ажиллагаа, ажилтны гүйцэтгэл болон дотоод хяналтыг удирдах;
• Зээлийн багцын шинжилгээ, тайлагнал болон удирдлагын шийдвэрийн санал боловсруулах;
• Группын хэмжээнд хуулийн баг удирдан ажиллах.
• Боловсрол: Эрх зүй, банк санхүү, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
• Туршлага: Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Шүүх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны туршлагатай.
• Зээл, өр барагдуулалт, тусгай актив, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн мэдлэгтэй.
• Баг удирдах, төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэл хянах чадвартай.
• Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, шийдвэрийн хувилбар боловсруулах чадвартай.
• Хэлэлцээр хийх, харилцах, илтгэх, тайлагнах өндөр чадвартай.
• Өндөр ёс зүйтэй, хараат бус, нууц хадгалах зарчимтай.
• Хууль, гэрээ, санхүүгийн мэдээлэлд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт хийх чадвартай.
• MS Office, зээлийн систем болон тайлан шинжилгээний хэрэгсэл ашиглах чадвартай.
• Англи хэлний мэргэжлийн эх сурвалж ашиглах чадвартай бол давуу тал.
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.