- Ресторан, кофе шоп, бейкери зэрэг хоол, ундааны бүх брэндийн бизнес төлөвлөгөө, төсөв гаргах, гүйцэтгэлийг удирдах;
- Брэндүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхий менежерүүдээр дамжуулан удирдан зохион байгуулах;
- Борлуулалт, ашигт ажиллагаа (P&L), хүнсний өртөг, хөдөлмөрийн зардлыг тооцоолж, батлагдсан нормд барих;
- Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүнсний үйлдвэрлэл, чанар, технологийн карт мөрдөлтийг удирдах;
- Франчайз, брэндийн стандарт, үйлчилгээний чанар, хүнсний аюулгүй байдал, ХАБЭА-г мөрдүүлж хяналт тавих;
- Маркетинг, борлуулалт, санхүү, хүний нөөцийн чиглэлээр тайлан бэлтгэж удирдлагад танилцуулах;
- Багийн гүйцэтгэлийн үнэлгээ, идэвхжүүлэлт, урамшуулал, хөгжүүлэлтийн арга хэмжээ авч удирдлагад тухай бүр танилцуулах.
• Санхүүгийн тооцоолол (P&L, өртөг, төсөв) хийх чадвартай
• Франчайзер, ханган нийлүүлэгч, гэрээт харилцагчтай хэлэлцээр хийх, илтгэх, тайлагнах ур чадвартай
• Хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжлийн мэдлэгтэй
• Манлайлах, баг удирдах, гүйцэтгэлийг дүгнэх, идэвхжүүлэх ур чадвартай
• Судалгаа шинжилгээнд үндэслэн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хянах чадвартай
• Зах зээлийг мэдэрч, рестораны бизнесийн маркетинг, борлуулалтыг хөгжүүлэх чадвартай
• Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, сургалт хийх, зөвлөгөө өгөх түвшний ур чадвартай
• Шинийг санаачлагч, бүтээлч; хувийн зохион байгуулалт сайтай
• Хэрэглээний программ, дижитал суваг, AI хэрэгслийг ашиглах чадвартай
Ресторан, хоол үйлдвэрлэл, хүнсний салбарт удирдах түвшинд үр бүтээлтэй ажилласан 7-оос дээш жилийн туршлагатай; хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршлагатай бол давуу /ОУ-ын стандарттай газар ажилласан бол давуу тал болно/