Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг|
3 цагийн өмнө
Үйл Ажиллагаа Хариуцсан Менежер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
GlobalSIM-д Үйл ажиллагааны менежер ажилд авна
Багийн ажлыг зохион байгуулж, эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэдэг таныг урьж байна.
GlobalSIM нь гадаадад зорчигчдод зориулсан SIM, eSIM болон интернэт дата үйлчилгээг хүргэдэг Анно Домини ХХК-ийн брэнд юм.
Бид дэлгүүр, онлайн захиалга, хэрэглэгчийн үйлчилгээ болон багийн өдөр тутмын ажлыг нэгтгэн удирдах Үйл ажиллагааны менежер хайж байна. Та гүйцэтгэх захиралтай шууд хамтран ажиллаж, үйл ажиллагааг сайжруулах, багийн гүйцэтгэлийг ахиулах үүрэг хүлээнэ.
Таны хариуцах ажил
• Өдөр тутмын ажлыг төлөвлөж, хариуцагч болон хугацааг тодорхойлон гүйцэтгэлийг хянах.
• Ажилтнуудын ээлж, ажлын хуваарь, ачааллыг зохицуулах.
• Дэлгүүр, онлайн захиалга, хүргэлт, хэрэглэгчийн үйлчилгээний уялдааг хангах.
• Хэрэглэгчийн гомдол, идэвхжүүлэлт, буцаалтын асуудлыг журмын дагуу шийдвэрлүүлэх.
• SIM болон бусад бүтээгдэхүүний нөөц, тооллого, хүлээлцэх ажиллагааг хянах.
• Давтагддаг алдааг бууруулж, ажлын заавар болон үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх.
• Үйл ажиллагааны үр дүн, асуудал, шийдлийг тоон мэдээлэлтэй тайлагнах.
Шалгуур
Бид ямар хүнийг хайж байна вэ?
• Үйл ажиллагаа, жижиглэн худалдаа, цахим худалдаа эсвэл хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан.
• Баг удирдаж, ажлыг хугацаанд нь дуусгуулж байсан туршлагатай.
• Асуудлын шалтгааныг олж, шийдэл хэрэгжүүлдэг.
• Хүмүүст шаардлага тавих, санал зөрөлдөөн болон хэрэглэгчийн гомдлыг зохицуулах чадвартай.
• Excel эсвэл Google Sheets ашиглан бүртгэл, тайлан гаргадаг.
• Байнга онлайн байдаг.
• Компьютер, интернэтийн орчинд маш сайн ажилладаг.
• Бие даан шийдвэр гаргаж, үр дүнд нь хариуцлага хүлээдэг.
• Англи хэлээр бүтээгдэхүүний мэдээлэл, системийн заавар ойлгох чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Энэ ажлын боломж
• Гүйцэтгэх захиралтай шууд хамтран ажиллах.
• Үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилгаа хэрэгжүүлэх.
• Тохиролцсон эрх мэдлийн хүрээнд өдөр тутмын ажлыг бие даан удирдах.
• Бизнесийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж, удирдах ур чадвараа хөгжүүлэх.
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Хэрэглэгчийн үйлчилгээ
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Харилцагчийн үйлчилгээ
Жижиглэн худалдааны үйлчилгээ үзүүлэх
Борлуулалтын таамаглал
Борлуулалтын үйл ажиллагаа
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Тав тухтай ажлын орчин
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
