Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал
Бүтэн цагийн
9,000,000₮ - 10,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Франчайз бизнесийг Монгол Улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх болон өргөжүүлэх үйл ажиллагааг удирдах
Компанийн жилийн болон урт хугацааны бизнес төлөвлөгөө, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх
Борлуулалт, орлого, ашигт ажиллагаа, төсөв болон P&L-ийн гүйцэтгэлийг бүрэн хариуцах
Үйл ажиллагаа, маркетинг, нийлүүлэлтийн сүлжээ, бүтээгдэхүүн/категори, комплаенс зэрэг үндсэн чиг үүргийн багийг бүрдүүлж, удирдах
Салбаруудын үйл ажиллагааны стандарт, үйлчилгээний чанар болон гүйцэтгэлийг тогтмол сайжруулах
Шинэ салбар нээх болон өргөжилтийн төлөвлөгөөг холбогдох багуудтай хамтран хэрэгжүүлэх
Борлуулалтын өсөлт, хэрэглэгчийн туршлага, бүтээмж болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
Өндөр гүйцэтгэлтэй удирдлагын баг болон байгууллагын соёлыг бүрдүүлэх
Олон улсын франчайз эзэмшигч болон бүс нутгийн багтай тогтмол хамтран ажиллах
Олон улсын брэндийн стандарт болон Монгол Улсын хууль, дүрэм, шаардлагын хэрэгжилтийг хангах
Блюмон Группийн төв болон дэмжих чиг үүргүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах
Бизнесийн гүйцэтгэл, гол үзүүлэлтүүд болон цаашдын төлөвлөгөөг удирдлага, ТУЗ-д тогтмол тайлагнах
Шалгуур
Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
10-аас дээш жилийн ажлын туршлагатай, үүнээс 5-аас доошгүй жил удирдах түвшний албан тушаалд ажилласан;
F&B, retail, hospitality, FMCG болон хэрэглэгчид чиглэсэн бизнесийн туршлагатай бол давуу тал;
Ерөнхий менежер, Бизнес нэгжийн захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Коммерс хариуцсан захирал, Дэд захирал болон түүнтэй дүйцэхүйц удирдах түвшний туршлагатай;
Бизнесийн P&L, төсөв, борлуулалт болон ашигт ажиллагааг удирдаж байсан туршлагатай;
Олон салбар бүхий бизнес, retail эсвэл үйлчилгээний байгууллагыг удирдаж байсан бол давуу тал;
Удирдлагын баг бүрдүүлэх, хөгжүүлэх, манлайлах чадвартай;
Олон улсын компани, франчайз, брэнд эсвэл бүс нутгийн төв оффистой хамтран ажиллаж байсан бол давуу тал;
Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;
Бизнесийн болон санхүүгийн өндөр мэдлэгтэй, дүн шинжилгээ хийх чадвартай;
Харилцаа, хэлэлцээр хийх болон олон талын оролцогчтой хамтран ажиллах өндөр чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн ресторан, F&B үйл ажиллагааны туршлагатай менежер бус, бизнесийг бүхэлд нь удирдах чадвартай бизнес лидер хайж байна.
Ажил хүсэгчид нь стратегийн болон коммерс сэтгэлгээтэй байхын зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагааг ойлгодог, санхүүгийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийдэг, хүчирхэг баг бүрдүүлж чаддаг, олон улсын түншүүдтэй үр дүнтэй харилцдаг байх шаардлагатай.
Энэхүү албан тушаал нь Монгол Улсад олон улсын томоохон F&B франчайз бизнесийг эхнээс нь хөгжүүлж, олон салбар бүхий томоохон бизнес болгон өргөжүүлэх боломжийг танд санал болгож байна.
Сонгон шалгаруулалтын бүх мэдээллийг нууцлалын хүрээнд хадгална.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Удирдах, зохион байгуулах
Хэлэлцээр хийх
Стратегийн шийдвэр гаргалт
Бизнесийн удирдлага
Санхүүгийн менежмент
Үйл ажиллагааны менежмент
Стратеги төлөвлөлт
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Байгууллага доторх фитнесс заал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
