Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
2 CV илгээсэн|
2 цагийн өмнө
Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч (Жирэмсний чөлөөтэй хүний оронд)
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч нь Монгол дахь оффисын үйл ажиллагаа болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй.
Энэхүү албан тушаал нь захиргааны тогтолцоог сайтар бүрдүүлэх, мөн худалдан авалт, байгууллагын менежмент, хөрөнгийн хяналт, баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг үйл ажиллагааны процессыг хянах замаар Гэр бүлийн төв болон Төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах үүрэгтэй.
Энэхүү албан тушаал нь өндөр зохион байгуулалттай, нягт нямбай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх бөгөөд ОУБ-ын орчинд шаардлагатай ил тод байдал, хариуцлагын стандартыг мөрдөн ажиллах чадварыг шаардана.
Үндсэн үүрэг:
• Өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай, бүтээмжтэй, зардлын хэмнэлттэй байдлаар зохион байгуулах, хяналт тавих.
• Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, донор байгууллагын шаардлага болон байгууллагын дотоод бодлогын бүрэн хэрэгжилтийг хангах.
• Үйл ажиллагааны бодлого, журам, гарын авлага, системийг боловсруулж, шинэчлэн сайжруулах болон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
• Ажилтнуудад үйл ажиллагааны стандарт, нийцлийн шаардлага, хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх сургалтад туслан зохион байгуулах
• Захиргааны систем, баримт бичгийн бүрдэл (цахим болон цаасан архив), баримт бичгийн хяналтын журмыг мөрдөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
• Үйл ажиллагаа болон захиргааны тайлангуудыг (жишээлбэл: Хөрөнгийн бүртгэлийн тайлан) бэлтгэж, удирдлагад танилцуулах.
• Албан ёсны бүртгэл, тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ болон бусад шаардлагатай баримт бичгийг хөтлөх, хугацаанд нь сунгах, тайлагнах.
• Албан бичиг, дотоод мэдэгдэл, санамж бичиг, захиргааны баримт бичгийг шууд удирдлагаас өгсөн зааварчилгааны дагуу боловсруулах, хянуулах.
• Баримт бичгийн архивыг эмх цэгцтэй хадгалж, аудит болон дотоод хяналтад бэлэн байдлыг хангах.
• Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг (эрүүл ахуй, аюулгүй байдал, цэвэрлэгээ, хамгаалалт, галын аюулгүй байдал, эрсдэлийн урьдчилан сэргийлэлт) зохион байгуулах ба удирдан ажиллах
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг хангаж, тогтмол хяналт шалгалт хийх, үүссэн нөхцөл байдлыг цаг тухайд шууд удирдлагад мэдэгдэх
• Төлөөлөгчийн төв оффис, Гэр бүлийн төв болон тоглоомын гэрын засвар үйлчилгээ, ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж ажиллах
• Жижиг хэмжээний засвар, шинэчлэл, барилгын ажлын зохион байгуулалтын чанарт анхаарч ажиллах.
• Засвар үйлчилгээний хуваарь, үйлчилгээний гэрээ, хяналтын бүртгэлийг хөтлөх хянах.
• Оффисын тоног төхөөрөмж (принтер, утасны шугам, мэдээллийн технологийн төхөөрөмж гэх мэт)-ийг хэвийн ажиллагааг хангаж, үндсэн хөрөнгийн бүртгэлийг тухай бүр шинэчилж хөтлөх.
• Үндсэн хөрөнгийн тооллого, тулгалтыг хийх.
• Хандивын болон байгууллагын хангамжийн бараа материалыг зохих журмын дагуу бүртгэх хянах.
• Худалдан авалтын үйл ажиллагааг байгууллагын бодлогын дагуу ил тод, өрсөлдөх чадвартай, үр ашигтай байдлаар зохион байгуулах.
• Худалдан авах хүсэлт, захиалга, тендерийн баримт бичиг болон худалдан авалтын бүрдлийг бэлтгэх, хөтлөх.
• Гэрээ, хэлцэл, үйлчилгээний тохиролцоог бэлтгэх,
• Нийлүүлэгчдийн мэдээллийн санг хөтөлж, шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах.
• Үйл ажиллагааны зардлыг бүртгэх, санхүүгийн тулгалт, тайлагналд дэмжлэг үзүүлэх.
• Худалдан авалт, гэрээ, нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгийн бүрдэл, нийцлийг хангахад туслан гүйцэтгэж ажиллах.
• Дотоод болон гадаад аудитын шалгалтад шаардлагатай баримт бичгийг шууд удирдлагын чиглэлийн дагуу бэлтгэх.
• Гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах
• Олон нийт, оролцогч талуудын арга хэмжээ, уулзалт, сургалт, нээлттэй хаалганы өдөр зэрэг үйл ажиллагааны логистикийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
• Хүний нөөцийн нэгжтэй хамтран захиргааны баримт бичгийг хөтлөх болон дэмжлэг үзүүлэх.
• Шинээр ажилд орж буй ажилтны ажлын байр бэлтгэх, тоног төхөөрөмж хуваарилах зэрэг зохион байгуулалтын ажлыг дэмжих.
• Хөтөлбөрийн багуудын үйл ажиллагааг саадгүй хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
• Байгууллагын баримт бичгийн нэгдсэн бүртгэл, аюулгүй хадгалалтыг хангах.
• Хяналт шалгалт, аудит, донорын үнэлгээнд шаардлагатай захиргааны баримт бичгийг бэлтгэх.
• Нууц мэдээлэлтэй харьцахдаа мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын стандартыг чанд мөрдөх.
• Удирдлагын багийн өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
• Онцгой нөхцөл байдал, гэнэтийн тохиолдолд захиргаа болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
Шалгуур
• Менежмент, Нийгмийн шинжлэх ухаан, Нийгмийн ажил, Бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
• Олон улсын төрийн бус байгууллага (INGO), төрийн байгууллага, бизнесийн байгууллага эсвэл олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг ижил төстэй орчинд 3-5 жил ажилласан туршлагатай;
• Үйл ажиллагааны менежмент, зохицуулалт эсвэл захиргааны чиглэлээр туршлагатай байх
• Арга хэмжээ зохион байгуулах, олон талын оролцогч талуудтай хамтран ажиллах туршлагатай байх
• Төсөв боловсруулах, санхүүгийн урьдчилсан төлөвлөлт хийх туршлагатай байх
• Худалдан авалт болон үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэгчтэй хамтарч ажиллах туршлагатай байх
• Байгууллагын үйл ажиллагаатай уялдсан хууль тогтоомж, журам, зохицуулалтын мэдлэгтэй
• Маш сайн зохион байгуулах чадвартай, өндөр анхаарал хандуулах чадвартай байх
• Албан ёсны баримт бичиг, бодлого, журам боловсруулах чадвартай
• Microsoft Office програмуудыг сайн эзэмшсэн; CRM систем болон таблет аппликейшнүүд (Android/iOS)-тэй ажиллах чадвартай
• Аман болон бичгийн өндөр ур чадвартай, олон төрлийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай
• Асуудал шийдвэрлэх өндөр чадвартай, олон ажлыг зэрэг удирдан зохион байгуулах чадвартай байх
• Бага насны хүүхдийн боловсролын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Шаардлагатай ур чадвар
Уян хатан байдал
Хариуцлагатай
Оролцогч талуудын менежмент
Хамтын ажиллагаа
Байгууллагын тухай

АНУ-д Төвтэй Уанскай ТББ-ийн Төлөөлөгчийн Газар
4 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Хайбрид/холимог хуваариар ажиллах
Цалинтай баярын амралт
Өвчний чөлөө
Цалинтай чөлөө
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр