• AI агент ба ажилтны ажлын урсгалыг зохион байгуулж, хүн батлах шатыг (human approval gate) тодорхойлох
• Агентын боловсруулсан төлөвлөгөөний дагуу татан авалтыг зохион байгуулах, гаалийн бичиг баримт бүрдүүлэх
• AI автоматжуулалтыг дэлгүүрийн бодит нөхцөлтэй тулгаж шалгах
• Дэлгүүр нээх төслийг бүрэн хариуцаж хугацааг хянах
• Засварын ажил, тоног төхөөрөмжийн угсралт, ажилтны бэлтгэлийг газар дээр нь хянах
• Гэрээт гүйцэтгэгч, түрээслүүлэгч, хяналт шалгалтын байгууллагатай харилцааг зохицуулах
• Үйл ажиллагаанд гарсан зөрүү, санал зөрөлдөөнийг шийдвэрлэх
• Стандарт ажиллагааны журмыг (SOP) ажилтан ба агентын аль алинд нь ойлгомжтой заавар болгон хөтлөх
• Гүйцэтгэгч–шалгагчийн (maker–checker) чанарын хяналтын тогтолцоо зөв ажиллаж буйг хянах
• Өгөгдлийн аюулгүй байдлыг хангах
• Хиймэл оюуны зардал, ажлын ачааллыг хянаж, хэтрэлтийг эрт илрүүлэх
• Автоматаар бэлтгэсэн тайлан, хяналтын самбарыг ашиглан шийдвэрийн санал гаргах
• Хиймэл оюуны алдаанаас үүссэн тохиолдлыг бүртгэж, засаж, давтагдахаас сэргийлэх
• Ажилтныг хөгжүүлж, итгэлцлийн соёл төлөвшүүлэх
• Бизнесийн удирдлага, инженер, эдийн засаг эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Жижиглэн худалдаа, үйлчилгээ эсвэл үйл ажиллагааны удирдлагад [3] жилээс доошгүй ажилласан.
• Англи хэлээр ажлын түвшинд уншиж, бичиж, харилцдаг.
• Excel болон өгөгдөлтэй ажиллах чадвар сайн (хүснэгт, шүүлтүүр, томьёо, тайлан)
• Хиймэл оюуны гаргасан үр дүнг шүүмжлэлтэй үнэлж, алдааг нь илрүүлж чаддаг.
• Франчайз, гоо сайхан, хүнс эсвэл эмийн сангийн жижиглэн худалдаанд ажилласан.
• Шинэ дэлгүүр нээх төсөлд оролцож байсан.
• Хиймэл оюуны хэрэгслийг ажилдаа тогтмол ашигладаг.