Үйлдвэрийн Дарга

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах • ISO 22000, HACCP болон хүнсний аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтийг хангах • Хүнс үйлдвэрлэлийн технологи, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалах явцад үнэлгээ өгөх, эрүүл ахуй, аюулгүй байдлын горимыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, чанарын удирдлагын менежментийг хэрэгжүүлэх • Бүтээгдэхүүний чанар, стандартын дагуу үйлдвэрлэлийн явцыг хянах, аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх • Үйлдвэрийн ажилтнуудын гүйцэтгэл, аюулгүй байдлыг хариуцах • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, хүчин чадал, бүтээмжийг оновчлох, тайлан, дүн шинжилгээ гаргаж, удирдлагад танилцуулах • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх • Үйлдвэрлэлийн зардал, хаягдал, алдагдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах • Үйлдвэрлэлийн ажилтнуудын бүтэц, ажлын хуваарь, бүтээмж, сахилга хариуцлагыг удирдах • Үйлдвэрлэлийн КРІ үзүүлэлтүүдийн дагуу гүйцэтгэлийг тогтмол үнэлэх • Төслийн удирдлага, тайлан гаргах • Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, үйлдвэрлэлийн процессын сайжруулалтад оролцох

Шалгуур

• "Хүнс үйлдвэрлэлийн технологи", "Хүнсний үйлдвэрлэлийн менежмент" болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Хүнсний үйлдвэрт инженер технологич, мастер, чанарын менежер, шинжээчээр ажиллаж байсан бол давуу тал болно • ISO 22000 стандартын талаар мэдлэгтэй • Үйлдвэрлэлийн төлөвлөлт, КРІ, бүтээмжийн удирдлагын мэдлэгтэй • Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийн процессын талаар ойлголттой • Багаар ажиллах, удирдан манлайлах ур чадвартай • Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай • Төлөвлөх, тооцоолох, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай • Хариуцлагатай, зарчимч, зохион байгуулалт сайтай • Компьютерын хэрэглээний программыг сайн эзэмшсэн

Нэмэлт мэдээлэл

• Өдрийн хоолтой • Ажилчдын унаатай • Ажлын цаг 9:00-18:00

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Шинийг санаачлах
Мэдээлэл боловсруулах чадвар
Удирдах, зохион байгуулах
Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Үйлдвэрлэлийн систем
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдлэг
Үйлдвэрийн технологи
Үйлдвэрлэлийн процессийн менежмент
Үйлдвэрийн зохион байгуулалт
Аюулгүй ажиллагаа ба эрсдэлийн менежмент
Техник, технологийн хэрэглээ

Байгууллагын тухай

Давуу тал

Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа