Үйлдвэрийн Тоног Төхөөрмжийн Механик Инженер /Сайжруулалт Хариуцсан/
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Үйлдвэрлэлийн процесс, дамжлагуудад хяналт, шинжилгээ хийж, сайжруулах боломжуудыг тодорхойлох
• LEAN, Six Sigma, Kaizen гэх мэт үйлдвэрлэлийн сайжруулалтын аргуудаар төслүүд хэрэгжүүлэх
• Ажиллах хүчин, тоног төхөөрөмж, материалын үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүд боловсруулах
• Тэсрэх материалын үйлдвэрлэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэх, сайжруулах
• Үйлдвэрлэлийн зардлыг бууруулах арга хэмжээ боловсруулах, үр дүнг тооцох
• Үйлдвэрлэлийн алдаа, доголдлыг бүртгэх, дүн шинжилгээ хийх, шалтгааныг арилгах
• Тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх судалгаа, санал боловсруулах
• Ажилчдад сайжруулалттай холбоотой сургалт зохион байгуулах, заавар зөвлөгөө өгөх
• Төсөл, сайжруулалтын ажлын тайлан боловсруулах, удирдлагад танилцуулах
Шалгуур
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механик инженер, Үйлдвэрийн автоматжуулалт, Дулааны болон шугам хоолойн инженерчлэл, эсвэл эдгээртэй холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Дулааны болон шугам хоолой, Үйлдвэрлэлийн инженерчлэл, Процессын сайжруулалт, Үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
Үйлдвэрлэлийн процессийн болон тоног төхөөрөмжийн зураг төсөл унших, боловсруулах чадвартай, дулаан, механикийн тооцоо хийх чадвар, туршлагатай.
LEAN manufacturing, Six Sigma, 5S, TPM зэрэг аргачлалын мэдлэгтэй
Англи хэлний B1 түвшинтэй байх
Үйлдвэрлэлийн автоматжуулалт, SCADA системийн талаар ойлголттой
Багаар ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай
AutoCAD, SolidWorks, Excel, Power BI зэрэг программууд дээр ажиллах чадвартай
Төсөл хэрэгжүүлэх, танилцуулах, тайлагнах чадвартай
Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
Асуудал шийдвэрлэх, түргэн шуурхай ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Таныг ажлын таатай орчин, найрсаг, мэргэжлийн, хүндэтгэлтэй хамт олон, эрүүл мэндийн цогц даатгал, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, мэргэжлээрээ өсөн дэвших боломж хүлээж байна.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Харилцааны чадвар
Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар
Өгөгдлийн шинжилгээ хийх
Цахилгаан тоног төхөөрөмжийн оношлогоо
ERP системүүд
Процессийн оновчлол
Судалгаа хийх, тайлан гаргах
Нэмэлт өртөггүй үйлдвэрлэл
Удирдах баг


Гантөмөр Тардай
Ерөнхий захирал


Баярсайхан Сампил
Гүйцэтгэх захирал
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Сургалтын төлбөрийн нөхөн олговор
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Гар утасны төлбөр
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Сонирхлын клуб
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
