• Уламжлалт эрчим хүчний төслүүдийн стратеги, төлөвлөгөө, зорилтыг тодорхойлон удирдлагад санал боловсруулах
• Нүүрсний болон дулааны цахилгаан станцын инженеринг, зураг төсөл, барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг нэгдсэн байдлаар удирдах
• Дулаан, цахилгаан, механик, барилга, гүйцэтгэгч, зөвлөх зэрэг бүх төслийн багуудын уялдаа холбоог хангах
• EPC болон зөвлөх гэрээний хэрэгжилт, ажил гүйцэтгэл, чанар, хугацаа, аюулгүй ажиллагааг хянах
• Албаны гүйцэтгэлийн систем (KPI, хугацаа, өртөг, чанар, эрсдэл)-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих
• Техникийн шийдэл, зураг төсөл, инженерингийн өөрчлөлтөд мэргэжлийн дүгнэлт гаргаж баталгаажуулах
• ТЭЗҮ, гэрээ, санхүүгийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг төслийн баримт бичгийг хянах, инженерийн шийдвэр гаргах
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын бодлогыг хэрэгжүүлж, стандартын мөрдөлтийг удирдах
• Инженерүүдийн ур чадвар, гүйцэтгэлийг үнэлэх, сургалт хөгжлийн хөтөлбөр санаачлах
• Дотоод, гадаад болон төрийн байгууллагуудтай харилцаж төслийн асуудлыг шийдвэрлэх
• Төслийн тайлан, дүгнэлт, танилцуулга бэлтгэж удирдлагад танилцуулах
• Албаны үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж, хянах, гүйцэтгэлийг тайлагнах
• Эрчим хүчний салбарын хууль, стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах
• Бусад албаны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх
• Эрчим хүч, дулааны эсвэл цахилгааны инженер чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
• Дулааны цахилгаан станц, инженерингийн төслийн удирдлага, эрчим хүчний барилга байгууламжийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал
• Эрчим хүчний төслийн ахлах инженер, төслийн менежер, эсвэл төслийн удирдах түвшинд 5+ жил ажилласан туршлагатай
• Төслийн инженерчлэл, EPC гэрээний удирдлага, техникийн шийдэл боловсруулах чадвартай
• Эрсдэл, өртөг, чанар, хугацааны хяналт хэрэгжүүлэх аргачлал эзэмшсэн
• Тоног төхөөрөмж, инженерийн тооцоо, дэд бүтцийн шийдэл боловсруулах өргөн мэдлэгтэй
• MS Office бүрэн эзэмшсэн
• Англи болон/эсвэл Хятад хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
• Бусдыг манлайлах, хөгжүүлэх, чиглүүлэх чадвартай
• Асуудал шийдвэрлэх, сорилтыг даван туулах бүтээлч хандлагатай
• Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
• Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
• KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
• Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
• Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)