Уул Уурхайн Төлөвлөлтийн Ахлах Мэргэжилтэн
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Олборлолтод дүн шинжилгээ хийх, ордын чанарын загварчлал үүсгэх,
Уурхайн оновчлол, урт хугацааны төлөвлөлт боловсруулах,
Дэвшилтэд ашиглалтын технологи, тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа хийх,
Уул уурхайн мэргэжлийн програм хангамж судалж сонгон нэвтрүүлэх, (Загварчлал, Төлөвлөлт, Геотехник, Өрөмдлөг тэсэлгээ)
Уурхайнуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангаж ажиллах
Уурхайн стратеги төлөвлөлтийг боловсруулж батлуулах, хяналт тавих;
Уурхайнуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг боловсруулж батлуулахад оролцох;
Уурхайн үйл ажиллагааны мэдээллийн сан бүрдүүлэх;
Бүтээгдэхүүн гаргалт, борлуулалт, төлөвлөгөөний биелэлтийг бүртгэх,
Уурхайн сар, улирал, жилийн ашиглалтын хүрээ хязгаарыг бүртгэх,
Төлөвлөсөн хүдрийн агуулга батлагдсан эсвэл өөрчлөлтийг бүртгэх,
Металлын хэмжээний өөрчлөлтийг бүртгэх,
Уурхайн хагас жил, жилийн төлөвлөгөөний биелэлтийг хянах, үр дүнг тодорхойлох цаашид авах арга аргачлалыг боловсруулах, батлуулах;
Жил бүрийн бүтээгдэхүүн гаргалтын төлөвлөлт, гүйцэтгэл, биелэлтийн хувийг гаргах, үр дүнг тодорхойлж цаашид авах арга аргачлалыг боловсруулах, батлуулах;
Компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй уул уурхайн холбогдолтой төслүүдэд оролцох, санал өгөх, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тооцоо судалгаа хийх;
Уурхайнуудын ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжүүдэд дүн шинжилгээ хийх, цаашид хийгдэх шилжилт хөдөлгөөн, шинэчлэл, сонголт, бүтээл, тоо ширхэг зэргийг нарийвчлан тооцож дүгнэлт гаргах, санал оруулах;
Уурхай, үйлдвэрлэлийн процесс нэг бүрийн тооцоо судалгааг хийж бүтээл нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлээр санал, санаачлага гаргаж ажиллах;
Уурхайнуудад шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх тооцоо судалгаа хийж удирдлагуудад танилцуулах, батлуулах;
Шинээр уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой дараах ажиллуудыг хийх:
Үйлдвэр, уурхайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтээр хангах, шалгаж нягтлах, бүрдүүлэлт хийх,
Шалгуур
Уул уурхайн ашиглалтын технологи чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ордын загварчлал, уурхайн оновчлол, төлөвлөлт, өрөмдлөг-тэсэлгэний паспортын оновчлол зэрэг мэргэжлийн програм хангамжуудыг эзэмшсэн
Уул уурхайн салбарт ашиглалт, төлөвлөлтийн чиглэлээр 3 жил түүнээс доошгүй ажилласан байх
Англи хэлний дунд, өндөр мэдлэгтэй,
Мэргэжлийн программ (Autocad, Surpac, Minex, Whittle, MineSched, Micromine, Studio OP/RM, NPV Scheduler, Datablast,) дээр ажиллах чадвартай,
Сэтгэн бодох, санаачилга гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх
Хувийн зохион байгуулалт сайтай байх
Төлөвлөх, зохион байгуулах, ажлаа тайлагнах, багаар ажиллах чадвартай байх
Уул уурхайн төслүүдийн эдийн засгийн тооцоо, судалгаа хийж үзсэн байх.
Нэмэлт мэдээлэл
1. Эрүүл мэндийн даатгалд
2. Жилд 6 өдрийн цалинтай чөлөө
3. KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
4. Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
5. Тэтгэврийн хуримтлал /2%/
Шаардлагатай ур чадвар
Уул уурхайн загварчлал
Уул уурхайн олборлолт
Уул уурхайн үйл ажиллагааны менежмент
Уул уурхайн арга техникүүд
Уул Уурхайн Эдийн Засаг
Уул уурхайн инженерчлэл
Уул Уурхайн Мэргэжлийн Программ
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
