Уулын Мастер / Өмнөговь, Цогтцэций/

Түр ажил

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот2 CV илгээсэн19 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Үйлдвэрлэлийн норм, норматив тогтоож, олборлолт явуулах талбайг төлөвлөх, цагийн горим тогтоох мөн хангалтыг шийдвэрлэх замаар үйлдвэрийн үйл ажиллагаа болон чанарт хяналт тавих, үйлдвэрлэлийн бүртгэл, тайланг бэлтгэх. • Олборлох бодлого боловсруулах асуудлаар бусад удирдлагуудтай зөвлөлдөх, харилцан мэдээлэл солилцох. • Ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологийн хангамжийг тодорхойлж үйлдвэрлэл явуулж байгаа талбайн үр ашгийг үнэлэх. • Шаардлагатай тохиолдолд ажлын төлөвлөгөө болон тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх • Уулын хэсгийн ажлыг зөв удирдан зохион байгуулаж, аюул осолгүй, богино хугацаанд бүтээмжтэй ажиллах • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийг горимыг чанд мөрдөх • Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, горимын биелэлтэд хяналт тавих

Шалгуур

- Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх, - Нүүрсний уурхайд 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай -Хувийн зохион байгуулалт сайтай -Удирдан зохион байгуулах чадвартай -Харилцааны өндөр соёлтой -Үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай -Багаар ажиллах чадвартай -Хэрэглээний болон уул уурхайн программуудыг эзэмшсэн

Нэмэлт мэдээлэл

Ростерын хуваарь 14/14. Шаардлага хангасан ажил горилогчидтой бүртгэлтэй утасны дугаараар бид эргэн холбогдох болно. Баярлалаа.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Шийдвэр гаргах
Манлайлал
Хариуцлагатай
Уул уурхайн олборлолт
Аюулгүй ажиллагаа ба стандартууд

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Уян хатан цагийн хуваарь
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Хүүхдийн сургалтын дэмжлэг
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Тав тухтай ажлын орчин