Бүх ажлын зар

Уулын Сургагч

Ээлжийн ажилОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Дорнод аймаг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Ил уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторуудыг тоног төхөөрөмжийг аюулгүй, зөв, үр ашигтай, үйлдвэрлэгчийн ашиглалтын шаардлагад нийцүүлэн ажиллуулах онолын болон практик сургалтаар хангах, • Операторын ур чадварын түвшинг үнэлэх, • Шинээр ажилд орсон болон туршлагатай операторуудын ур чадварыг тогтмол сайжруулах, • Тоног төхөөрөмжийн бүтээмж, ашиглалтын үзүүлэлт болон аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх

Шалгуур

Боловсрол • Уул уурхайн инженер, механик инженер, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператор, авто тээврийн инженер чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй Туршлага • Уурхайн хүнд даацын хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай • Тухайн тоног төхөөрөмжийн оператороор ажилласан туршлагатай • Оператор сургаж, дадлагажуулж байсан туршлагатай бол давуу талтай • Ил уурхайн үйлдвэрлэлийн орчныг сайн мэддэг байх • Сургалт төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай • Сургалтын тайлан, бүртгэл, үнэлгээ боловсруулах чадвартай • Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй • Эрсдэлийн үнэлгээ, аюулыг таньж илрүүлэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх чадвартай • Багаар ажиллах, ажилтнуудтай зөв харилцах чадвартай • Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай

Нэмэлт мэдээлэл

• Тухайн ажлын байранд ажиллах ажилтныг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбайд дадлагажуулна.

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Сургалтын хөтөлбөр зохиох
Хүнд машин механизмын ажиллагаа
Сургалт зохион байгуулах

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Амь насны даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Тав тухтай ажлын орчин
Албан хэрэглээний автомашин