Уурхайн Барилга Байгууламжийн Ашиглалт Хариуцсан Ахлах Мэргэжилтэн

Түр ажил

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уурхайн барилга байгууламж, кемпийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг нэгдсэн байдлаар чиглүүлж, хэрэгжилтэд хяналт тавих. • Кемпийн баг, Аж ахуйн баг, Зам засвар–газар шорооны баг, Цахилгаан болон Дэд бүтцийн багийн ажлыг удирдан зохион байгуулж, уялдаа холбоог хангах. • Менежерийн доод шатны удирдлага, зохион байгуулалт, хяналт, тайлагналын үүргийг эрх олгогдсон хүрээнд хэрэгжүүлэх. • Барилга байгууламж, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний үзлэг, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон шаардлагатай засварын ажлыг төлөвлөх, зохион байгуулах. • Хэлтсийн жилийн, сарын, долоо хоногийн төлөвлөгөө, төсөв, хэрэгцээ шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хянах. • Худалдан авалт, материал, сэлбэгийн хэрэгцээг тодорхойлж, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, захиалга, нийлүүлэлтийг хянах зохион байгуулах. • Гэрээт байгууллага, ханган нийлүүлэгчийн техникийн шаардлага, чанар, хугацаа, гүйцэтгэлд хяналт тавих. • Барилга байгууламжийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн ажиллагаа, засварын чанар, материалын зарцуулалтад хяналт тавих. • Бусад хэлтэс, нэгжтэй хамтран хүн хүч, техник хэрэгсэл, материалын уялдааг хангаж, тасралтгүй ажиллагааг дэмжих. • ХАБЭА, галын аюулгүй байдал, ажлын зөвшөөрөл, эрсдэлийн үнэлгээ болон байгууллагын стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавих. • Аваар, гэмтэл, инженерийн доголдлын үед шуурхай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, шалтгаан болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх. • Гүйцэтгэл, төлөвлөгөө, техникийн мэдээлэл, зардал, материалын зарцуулалтын тайланг нэгтгэн удирдлагад танилцуулах.

Шалгуур

• Барилга бүтээцийн инженер, Иргэний ба үйлдвэрийн барилга, Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх • Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, техникийн ашиглалтын чиглэлээр мэргэшсэн байх. Техникийн баримт бичиг, зураг төсөл унших, боловсруулах болон ашиглалт-засварын ажлыг зохион байгуулах чадвартай. • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, дэд бүтцийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай. Баг/ажлын хэсэг удирдан зохион байгуулж байсан туршлагатай. Уул уурхай болон барилгын салбарт менежментийн түвшинд ажиллаж байсан. • Барилга байгууламжийн ашиглалт, урьдчилан сэргийлэх болон их/урсгал засвар; инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, агааржуулалт зэрэг дэд бүтцийн үндсэн ойлголттой. Ажлын төлөвлөгөө, төсөв, материалын хэрэгцээ, худалдан авалт, гэрээт ажил гүйцэтгэл, тайлагнал зохион байгуулах чадвартай. MS Office болон техникийн баримт бичиг боловсруулах чадвартай. ХАБЭА, эрсдэлийн үнэлгээ, ажлын зөвшөөрөл, LOTO зэрэг аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагыг мөрдөж ажиллах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

14/14 ростерийн дагуу ажиллах боломжтой байх

Шаардлагатай ур чадвар

Ёс зүйтэй, хариуцлагатай
Зохион байгуулах ур чадвар
Барилгын төсөв
Барилгын инженерчлэл
Барилгын хяналт
Барилгын стандарт

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа