Бүх ажлын зар

Уурхайн Орлогч Дарга

Ээлжийн ажилОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Өмнөговь аймаг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Далд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, уурхайн даргыг удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр дэмжиж ажиллах. Монгол ажилтнуудыг удирдан зохион байгуулах, ажлын уялдаа холбоо, сахилга бат, хөдөлмөрийн бүтээмжид хяналт тавих. Компанийн үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын төрийн болон хувийн байгууллагуудтай харилцах, шаардлагатай асуудлаар компанийг төлөөлөх. Уурхайн үйл ажиллагаатай холбоотой албан бичиг, тайлан, төлөвлөгөө, судалгаа болон бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, хянах. Уурхайн үйлдвэрлэл, олборлолт, малталт, нэвтрэлт болон бусад холбогдох ажилд оролцож, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих. Уурхайн холбогдох нэгж, хэлтэс, ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангахад оролцох. Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Шалгуур

• Уул уурхай, уул уурхайн ашиглалт, далд уурхайн ашиглалт болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх. • Уул уурхайн салбарт 8-аас дээш жил, үүнээс далд уурхайн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. • Далд уурхайн үйлдвэрлэл, олборлолт, малталт, нэвтрэлтийн үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлагатай байх. • Монгол ажилтнуудыг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих чадвартай байх. • Албан бичиг, тайлан, төлөвлөгөө болон уурхайн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх чадвартай байх. • Төрийн болон хувийн байгууллагуудтай албан харилцаа тогтоох, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх. • Багаар ажиллах, бие даан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх. • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Үндсэн цалин болон бусад хангамжийг ажил горилогчийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, ажлын байрны шаардлагад нийцүүлэн харилцан тохиролцох боломжтой

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Уул уурхайн олборлолт
Төлөвлөлт
Тайлан боловсруулах
Тайлан гаргах, мэдээлэл өгөх
Аюулгүй ажиллагаа ба стандартууд

Байгууллагын тухай

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа