Механик инженерийн хувьд салбар бүрийн төслүүдэд оролцон, механикийн зураг төсөл, тооцоолол, туршилт болон үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэнэ.
Төслөөс хамааран OJT (On-the-Job Training буюу ажиллангаа суралцах) сургалтаар дамжуулан техник ур чадвараа дээшлүүлж, туршлагатай инженер болон өсөн дэвших бүрэн боломжтой.
1. Мэргэжлийн чадвар: CATIA, NX, SOLIDWORKS, AutoCAD зэрэг зураг төслийн программ дээр ажиллах чадвартай байх.
2. Гадаад хэл: Япон хэлээр ажлын харилцаа явуулах чадвартай (JLPT N2 болон түүнээс дээш түвшний зэрэгтэй).
3. Боловсрол: Инженерийн чиглэлээр их, дээд сургууль эсвэл мэргэжлийн сургалттай коллеж төгссөн байх.
Ажлын нөхцөл ба Хангамж
Цалин ба Хангамж
Сарын цалин: 260,000 – 350,000 иен (Ойролцоогоор 5,900,000 – 8,050,000 ₮) (Илүү цагийн 20 цагийн хөлс багтсан)
Жилийн орлого: 3,780,000 – 4,860,000 иен (Ойролцоогоор 86,940,000 – 111,780,000 ₮) (Бонус болон бусад тэтгэмж багтсан)
Ажлын байршил: Япон улс (Токио, Осака, Саппоро, Ниигата, Сэндай, Ёкохама, Нагоя, Хирошима, Фүкүока, Хойд Кюүшүү зэрэг)
Ажлын цаг: 09:00 – 18:00 (Амралтын цаг: 12:00 – 13:00)
Амралт, баяр: Долоо хоногийн 2 өдөр (Бямба, Ням), Япон улсын нийтийн баяр, компаниас олгох амралт (Жилд урт хугацааны 130 өдрийн амралттай)
Нэмэлт тэтгэмж, хангамж:
Орон сууц: Байрны түрээсийн дэмжлэг
Замын зардлын нөхөн олголт: Унааны зардлыг 100% хариуцна
Цалин нэмэгдэх: Жил бүр шат дараатайгаар цалин нэмэгдэнэ
Урамшуулал (Бонус): Жилд 2 удаа
Ур чадварын болон бусад ажлын нэмэгдлүүд
Шалгаруулах үе шат
1. Бичиг баримтын шалгаруулалт (CV)
2. Эхний ярилцлага + Бичгийн шалгалт (Бичгийн шалгалт: Япон хэл болон Мэргэжлийн суурь мэдлэгийн сорил)
3. Сүүлийн шатны ярилцлага /Сонгон шалгаруулал 14 хоног/
Бичиг баримт бүрдүүлснээс 2-3 сарын дараа Япон улсад очиж ажиллах боломжтой.
Япон хэлний мэдлэггүй инженерүүд сургалтад хамрагдах боломжтой.
Ирээдүйн кареераа Япон улсад эхлүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.