• Кемпийн барилга байгууламж баригдах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтийг Захиалагч талын нэрийн өмнөөс хянан ажиллах;
• Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ХАБЭА-н үйл ажиллагаанд хяналт тавих;
• Ажил эхлэхийн өмнө гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн ХАБЭА-н баримт бичиг, эрсдэлийн үнэлгээ, ажлын аргачлал, зөвшөөрөл болон холбогдох материалд хяналт тавих;
• Ажлын талбайд өдөр тутмын үзлэг, хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;
• ХАБЭА-н шаардлага хангаагүй, хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй ажил үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгуулах шаардлага тавих;
• Өндөрт ажиллах, өргөх механизм ашиглах, цахилгаан, гагнуур, халуун ажил, газар шорооны ажил зэрэг эрсдэл өндөртэй ажлын гүйцэтгэлд хяналт тавих;
• Ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтад хамрагдсан эсэхэд хяналт тавих;
• Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, ажлын талбайн эмх цэгц, хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний хэрэгжилтийг шалгах;
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн ХАБЭА-н зөрчил, үл тохирлыг бүртгэж, залруулах арга хэмжээ авахуулах;
• ХАБЭА-н өдөр тутмын болон долоо хоног, сарын хяналт шалгалтын тайлан, бүртгэл боловсруулах;
• Осол, зөрчил, аюултай тохиолдол гарсан үед холбогдох журмын дагуу арга хэмжээ авч, шалтгаан нөхцөлийг тогтоох үйл ажиллагаанд оролцох;
• Захиалагчийн төслийн баг, ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн хооронд ХАБЭА-н шаардлагыг уялдуулан хэрэгжүүлэх;
• Барилга угсралтын ажлын үе шат бүрд ХАБЭА-н эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ санал болгох;
• Захиалагчийн баталсан ХАБЭА-н бодлого, стандарт, шаардлагыг гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдэд мөрдүүлэх;
• ХАБЭА-н холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллах.
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, барилга угсралт, инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
• ХАБЭА-н чиглэлээр 7 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
• Барилга угсралтын төсөл, кемп, уурхай эсвэл үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-аар ажиллаж байсан туршлагатай;
• Захиалагчийн талын ХАБЭА, ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал;
• Барилга угсралтын ажлын үндсэн үе шат, технологи болон түүнтэй холбоотой эрсдэлийн талаар мэдлэгтэй;
• Эрсдэлийн үнэлгээ хийх, ажлын байрны үзлэг шалгалт хийх, зөрчил илрүүлэх, залруулах арга хэмжээ авахуулах чадвартай;
• ХАБЭА-н тайлан, бүртгэл, акт, шаардлага болон бусад баримт бичиг боловсруулах чадвартай;
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагад шаардлага тавих, хяналт хэрэгжүүлэх, зөрчлийг арилгуулах чадвартай;
• Багаар ажиллах, харилцааны болон зохион байгуулах чадвартай;
• Хариуцлагатай, зарчимч, шаардлага тавьж ажиллах чадвартай;
• Хөдөө орон нутагт байрлаж, төслийн хугацаанд ажиллах боломжтой;
• ХАБЭА-н холбогдох сургалт, мэргэшлийн гэрчилгээтэй бол давуу тал
Орон нутаг руу томилолтоор явж ажиллах боломжтой байна. Гэрээтээр ажиллах боломжтой