НЭГ.АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО.
Компанийн өдөр тутмын захиргаа, дотоод зохион байгуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд захиргаа, зохион байгуулалт, мэдээлэл, баримт бичгийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, компанийн архив, албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хэрэгжүүлэх, удирдлагын хурал, шийдвэр, үүрэг даалгаврын бүртгэл, хэрэгжилтийн мэдээллийг нэгтгэн тайлагнах замаар компанийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад оршино.
ХОЁР.ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
2.1. Захиргааны ажлын чиг үүрэг:
1. Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангах;
2. Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд захиргаа, зохион байгуулалт, мэдээлэл, баримт бичгийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх;
3. Компанийн оффисын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын байрны зохион байгуулалт, хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах;
4. Компанийн дотоод зохион байгуулалт, нэгж хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог хангах;
5. Удирдлага, ажилтнуудын хурал, уулзалт, зөвлөгөөн, сургалт, дотоод арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;
6. Гадаад, дотоодын хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч, харилцагч байгууллагын төлөөллийг хүлээн авах, уулзалт, арга хэмжээний зохион байгуулалтыг хангах;
2.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүрэг:
1. Компанийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх;
2. Компанид ирсэн албан бичиг, өргөдөл, хүсэлт, мэдэгдэл болон бусад баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, холбогдох нэгж, ажилтанд шилжүүлэх;
3. Компаниас гадагш явуулах албан бичиг, хүсэлт, хариу, мэдэгдэл болон бусад баримт бичгийг бүртгэх, дугаарлах, илгээх ажлыг зохион байгуулах;
4. Албан бичиг, тушаал, шийдвэр, гэрээ, хурлын тэмдэглэл болон бусад баримт бичгийн стандарт, найруулга, зөв бичих дүрмийн шаардлагыг хянаж, эцсийн боловсруулалт хийх;
5. Компанийн архивын баримт бичгийг ангилах, төрөлжүүлэх, хэрэг бүрдүүлэх, хадгалалтын нэгж үүсгэх, архивт шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
6. Байгууллагын архивын баримт бичгийн бүртгэл, хадгалалтын хугацаа, ашиглалт, хамгаалалтыг холбогдох журмын дагуу хэрэгжүүлэх;
7. Архивын баримт бичгийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын нөхцөл, эмх цэгцэд хяналт тавих.
· Боловсрол: Бизнесийн удирдлага, Төрийн удирдлага, Эрх зүйч, Хэл шинжлэл, Архивч, Хүний нөөцийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
· Туршлага: Захиргаа, бичиг хэрэг болон холбогдох чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх.
· Мэдлэг, чадвар:
o Монгол Улсын хууль тогтоомж, албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандартыг мэддэг байх.
o Баримт бичгийн эмх цэгц сайтай;
o Албан бичиг, тушаал шийдвэрийн зөв бичих дүрмийн болон найруулга зүйн эцсийн боловсруулалтыг хийх чадвартай;
o Компьютерийн өргөн хэрэглээний программ хангамжуудыг (MS Office) бүрэн эзэмшсэн байх.
o Харилцааны соёлтой, бичгээр болон амаар өөрийгөө илэрхийлэх чадвартай.
o Багаар ажиллах, цаг ашиглалт сайн, ачаалал даах чадвартай.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
• Боловсролын дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхойлох/;
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчийн холбогдох баримт материалыг /munkhchimeg.p@dbmleasing.mn/ цахим хаягаар болон “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд биечлэн өгөх боломжтой ба 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна.
МАНАЙ ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар, 1401-1402 тоот.
Холбоо барих: Аж ахуй, хүний нөөцийн мэргэжилтэн - Утас: 80001127 /munkhchimeg.p@dbmleasing.mn/