Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
33 минутын өмнө



ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ
Бүтэн цагийнОффис
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Бид анд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт 28 жилийн туршлагатай, зах зээлд тэргүүлэгч компанийн захиргаа, хүний нөөцийн стратегийг удирдах, байгууллагын соёл, хүний капиталын хөгжил, үйл ажиллагааны бүтээмжид бодит өөрчлөлт авчрах боломжийг санал болгож байна.
Та компанийн удирдлагын багт ажиллаж, стратегийн шийдвэр гаргалтад оролцон, захиргаа, хүний нөөцийн багаа манлайлан хөгжүүлж, байгууллагын өсөлт, өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулна.
Таны гол зорилтууд
• Бодлого, стратеги: Бизнесийн зорилготой уялдсан захиргаа, хүний нөөцийн бодлого, стратегийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг удирдах,
• Багийн манлайлал: Захиргаа, хүний нөөцийн багийг удирдах, ур чадвар, гүйцэтгэл, хариуцлага, хамтын ажиллагааг хөгжүүлэх,
• Байгууллагын соёл: Манлайлал, хамтын ажиллагаа, хариуцлага, өндөр гүйцэтгэлд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэх,
• Хүний капиталын хөгжил: Чадварлаг ажилтнуудыг татах, хөгжүүлэх, тогтоон барих, залгамж халаа болон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
• Захиргааны удирдлага: Албан хэрэг хөтлөлт, ажлын байрны орчин, байгууллагын дотоод зохион байгуулалт, захиргааны үйлчилгээ, хөрөнгийн ашиглалт, зардлын үр ашгийг удирдан сайжруулах,
• Бүтээмж, үр ашиг: Байгууллагын бүтэц, ажлын үйл явц, орон тоо, хөдөлмөрийн бүтээмжийг оновчлох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх,
• Цахим шилжилт: Захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагааны автоматжуулалт, өгөгдөлд суурилсан удирдлага, цахим шийдлүүдийн хөгжлийг манлайлах,
Шалгуур
Бидний хайж буй ур чадвар
• Стратегийн болон бизнесийн сэтгэлгээ: Бодлого, шийдвэрийг бизнесийн өсөлт, санхүүгийн үр дүнтэй уялдуулах
• Манлайлал, өөрчлөлтийн удирдлага: Баг хөгжүүлэх, байгууллагын өөрчлөлтийг удирдах, удирдлагын түвшинд нөлөөлөх
• Байгууллагын удирдлага: Захиргааны үйл ажиллагаа, хүний нөөцийн тогтолцоо, дотоод зохион байгуулалтыг үр дүнтэй удирдах
• Бүтээмж, үр ашгийн удирдлага: Ажлын үйл явц, хөдөлмөрийн бүтээмж, зардлыг шинжлэх, оновчлох
• Өгөгдөл, технологийн хэрэглээ: Шинжилгээ, цахим шийдэл, автоматжуулалтаар үйл ажиллагааг сайжруулах
Тавигдах шаардлага
• Хүний нөөц, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Хүний нөөцийн чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс 2-оос доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай
• Захиргаа, хүний нөөцийн бодлого, байгууллагын хөгжил, бүтээмжийн чиглэлээр бодит үр дүнд хүрсэн туршлагатай
• Англи хэлний ажлын түвшний мэдлэгтэй
• Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, худалдаа, түгээлт, үйлдвэрлэлийн салбарын туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
MSD-д ажилласнаар таныг дараах боломж, дэмжлэгүүд хүлээж байна.
• Өсөх сэтгэлгээтэй, манлайлагч залуусаас бүрдсэн эерэг соёлтой, мэргэжлийн хамт олон,
• Ажлын "уян хатан цаг",
• Үр дүнд суурилсан, өрсөлдөхүйц цалин хөлс (Үндсэн цалин + KPI + бусад хангамж, урамшуулал),
• Эрүүл мэндийн бүрэн даатгал-д хамрагдах,
• Сар бүр компанийн бараа бүтээгдэхүүнээс авах эрх,
• Ажилтнуудын хамтын уур амьсгалыг дэмжсэн олон төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж,
Байгууллагын хөгжил, хүний капитал, үйл ажиллагааны бүтээмжийг стратегийн түвшинд удирдаж, бизнесийн бодит үр дүн бүтээх манлайлагчийг урьж байна.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Удирдах, зохион байгуулах
Бизнесийн стратеги боловсруулах
Өгөгдлийн шинжилгээ хийх
Процессын автоматжуулалт ба дижитал шилжилт
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Удирдах баг


О.Энхтамир Отгондэмбэрэл
Гүйцэтгэх захирал


Болормаа Сүрэн
Хувьцаа эзэмшигч
Байгууллагын тухай
Давуу тал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Уян хатан цагийн хуваарь
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
