Захиргаа Хүний Нөөцийн Газрын Захирал

Бүтэн цагийнОффис

6,500,000₮ - 7,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг26 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Holding болон охин компаниудын хүний нөөцийн бодлого, стратегийг нэгдсэн байдлаар удирдах • Бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардал, ажлын ачааллыг шинжилж, оновчтой зохион байгуулалтын шийдэл боловсруулах • Цалин хөлс, зэрэглэл, урамшуулал, KPI болон гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох • Ажилтны тогтвор суурьшил, урсгал хөдөлгөөн, бүтээмж, залгамж халаа, карьер хөгжлийн асуудлыг системтэй удирдах • Удирдлагын болон ажилтны түвшинд үүссэн хүний нөөцийн хүндрэлтэй асуудлуудыг оношилж, шийдвэрлэх • Охин компаниудын HR үйл ажиллагаанд нэгдсэн стандарт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих • Хөдөлмөрийн харилцааны эрсдэлийг урьдчилан тодорхойлж, хууль тогтоомжид нийцсэн шийдэл гаргах • Байгууллагын соёл, манлайлал, ажилтны оролцоо, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого хэрэгжүүлэх • HR дата, тайлан, үзүүлэлтэд үндэслэн удирдлагад шийдвэр гаргалтын санал, зөвлөмж хүргүүлэх • Захиргаа, хүний нөөцийн багийг удирдан чиглүүлж, багийн чадавхыг хөгжүүлэх

Шалгуур

• Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй • Хүний нөөцийн чиглэлээр 10-аас дээш жилийн туршлагатай • Үүнээс удирдах албан тушаалд ажилласан бодит туршлагатай • Holding, Group эсвэл олон охин компанитай байгууллагын бүтэц дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал • Байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн систем, KPI, гүйцэтгэлийн удирдлага, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр систем нэвтрүүлж байсан • Өөрчлөлтийн менежмент болон байгууллагын хөгжлийн төсөл удирдаж байсан туршлагатай • Асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлж, зөвхөн санал гаргахаас илүү шийдлийг хэрэгжүүлж, үр дүн гаргах чадвартай • Гүйцэтгэх удирдлага болон охин компанийн удирдлагуудтай стратегийн түвшинд хамтран ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Бэлэн процесс дагаж ажиллах бус, асуудлыг олж хардаг, шалтгааныг нь тодорхойлдог, шийдэл боловсруулдаг, удирдлагыг шийдвэрээр хангаж, хэрэгжилтийг эцсийн үр дүн хүртэл удирдаж чаддаг хүнийг бид хайж байна.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Удирдах, зохион байгуулах
Хэлэлцээр хийх
Стратегийн манлайлал
Бизнесийн стратеги боловсруулах
Байгууллагын бодлого төлөвлөлт
Гүйцэтгэлийн үнэлгээний систем
Ур Чадварын Үнэлгээ

Байгууллагын тухай

Давуу тал

Уян хатан цагийн хуваарь
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт