Бүх ажлын зар
Улаанбаатар хот|
46 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Зам Овоолгын Мастер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Уурхайн зам, овоолгын ажлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, ээлжийн төлөвлөгөө, даалгаврын хэрэгжилтийг хангах;
• Автосамосвал болон зам, овоолгын ажилд оролцож буй техникүүдийн ажлын уялдааг зохион байгуулах;
• Замын нөхцөл, засвар арчлалт болон овоолгын ажлын явцад талбайн хяналт тавих;
• Ажлын дараалал, техник ашиглалт, бүтээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
• Талбайд үүссэн хүндрэл, эрсдэлийг шуурхай тодорхойлж, зохих арга хэмжээ авах;
• Зам, овоолгын ажлыг батлагдсан технологийн шаардлага, стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих;
• Ээлжийн ажлын гүйцэтгэл, техник ашиглалт болон холбогдох мэдээллийг тайлагнах;
• Ажилтнуудын ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга батад хяналт тавих;
• ХАБЭА-н дүрэм, уурхайн дотоод журам, ажлын технологийн шаардлагыг мөрдүүлж ажиллах.
Шалгуур
• Уул уурхай, зам барилга, инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
• Уурхайн зам, овоолгын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
• Уул уурхайн хүнд машин механизмын ажлын зохион байгуулалтын талаар мэдлэгтэй;
• Талбайн ажлыг зохион байгуулах, шуурхай шийдвэр гаргах чадвартай;
• Багаар ажиллах, ажилтнуудыг чиглүүлэн зохион байгуулах чадвартай;
• Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай;
• ХАБЭА-н шаардлагыг чанд мөрдөн ажилладаг.
Шаардлагатай ур чадвар
Удирдах, зохион байгуулах
Дүн шинжилгээ ба тайлагнал
Баримт бичиг, тайлан боловсруулах
Замын засвар, арчлалт
Инженер техникийн ур чадвар
Хабэа Хууль, Дүрэм Мэдлэг
Байгууллагын тухай
Давуу тал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
