Компанийн үйл ажиллагааны зорилтын дагуу бетон зуурмагийн үйлдвэр, дайрга бутлан ангилах үйлдвэр, элс шигших үйлдвэр зэрэг суурин үйлдвэрүүдийн бэлэн байдал, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон хөдөлгөөнт техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, жилийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг гарган гүйцэтгэлийг хянах, албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
• Механик инженер бол давуу тал болно. Түүнчлэн цахилгаан, автоматжуулалтын инженер болон ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бусад адилтгах мэргэжил
• Үйлдвэр, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулга, ажиллагаа, засвар үйлчилгээний чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх.
• Үйлдвэрийн суурин машин, тоног төхөөрөмжийн болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй
• Засварын үйл ажиллагааны менежментийн системийн талаар мэдлэгтэй байх
• Ажлыг байрны аюул, эрсдэлийг үнэлэх болон хяналтын арга хэмжээг тодорхойлох чадамжтай байна
• Асуудалд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг тооцоолон оновчтой шийдвэр гаргадаг байх
• Удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай байх
• Тайлагнах чадвартай, харилцаа холбоо сайтай, бүтээлч сэтгэлгээтэй байх
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
• 7/7 ростерын хуваариар ажиллах боломжтой байх