Бүх ажлын зар

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, КУЗОВ ЗАСВАРЫН МЕНЕЖЕР

Бүтэн цагийнОффис

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Бизнесийн төлөвлөлт, гүйцэтгэл: Засвар үйлчилгээний орлого, зардал, ашгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сар болон жилийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж тайлагнах. • Багийн удирдлага, хүний нөөцийн хөгжил: Үйлчилгээний зөвлөх, сэлбэгийн зөвлөх, кузов засвар болон угаалгын ажилтнуудыг удирдан зохион байгуулах, ажлын хуваарь гаргах, гүйцэтгэлийг үнэлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх. • Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж: Үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх, үйлчилгээний дараа үйлчлүүлэгчидтэй эргэн холбогдох, байнгын үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх. • Бизнесийн хөгжил, үр ашгийн сайжруулалт: Засвар үйлчилгээ болон кузов, будгийн засварын бизнесийг өргөжүүлэх стратеги боловсруулах, борлуулалтын шинэ боломжийг эрэлхийлэх, үр ашгийг нэмэгдүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлэх. • Үйл ажиллагаа, нөөцийн хяналт: Цаг захиалгын системийг үнэн зөв хөтлөх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын ашиглалт, нөөц болон засварын төвийн хэвийн ажиллагаанд хяналт тавих. • Стандарт, аюулгүй ажиллагаа, тасралтгүй сайжруулалт: Компанийн болон холбогдох брэндүүдийн стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх, үйлчилгээний чанар болон үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах.

Шалгуур

• Боловсрол: Бизнесийн удирдлага, менежмент, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл эсвэл механикийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх. • Техникийн мэдлэг: Автомашин болон техник технологийн суурь мэдлэг, чадвар эзэмшсэн байх. • Ажлын туршлага: Ижил төстэй компанид ажиллаж байсан туршлагатай байх. • Төлөвлөлт, дүн шинжилгээ: Стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх. • Удирдлага, зохион байгуулалт: Баг хамт олныг удирдан зохион байгуулах, ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих чадвартай байх. • Мэргэжлийн болон хувийн ур чадвар: Төсөв боловсруулах, тайлагнах, бүтээгдэхүүний мэдлэгээ ашиглах, харилцаа холбоо тогтоох, шийдвэр гаргах, санаачилга гаргах, өөрчлөлтөд дасан зохицох, зарчим, үнэт зүйлсийг баримтлах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

• Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж • Эрүүл мэндийн даатгалын багц • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх

Шаардлагатай ур чадвар

Манлайлал ба удирдлага
Хэрэглэгч төвт хандлага
Харилцааны чадвар
Эмпати (Бусдыг ойлгох чадвар)
Манлайлал ба багийн менежмент
Хариуцлагатай
Багийн манлайлал
Автомашины мэдлэг
Санхүүгийн төлөвлөлт
Засвар үйлчилгээний менежмент
Үйлчилгээний менежмент
Ажлын процессийн зохион байгуулалт
Автомашины эд ангийн мэдлэг

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Удирдах баг

Марк Габел Габел

Марк Габел Габел

Гүйцэтгэх Захирал

Э.Болормаа Энхтүвшин

Э.Болормаа Энхтүвшин

Үйл Ажиллагааны Захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Уян хатан цагийн хуваарь
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал