Засвар үйлчилгээний хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд засварын ажлыг ахлаж удирдаж ажиллана. Байгууллагын төлөвлөгөө, зорилтын дагуу техник, тоног төхөөрөмж тус бүр дээр үзлэг хийх, шаардлагатай засвар үйлчилгээг төлөвлөн, төлөвлөгөөг удирдлагуудаар батлуулсны үндсэн дээр Засварын хэлтсийн механик инженерүүд болон бусад хэлтэс нэгжийн ажилтнуудтай хамтран засврын ажлыг удирдлагаар ханган ажиллана.
• Механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшиж 5-с дээш жил ажилласан байх,
• Уул уурхайн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй, дүрэм журам, заавар боловсруулах хэрэгжүүлэх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
• Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байрлах жилийн 4 улирлын үйл ажиллагаатай алтны үндсэн ордын уурхайд 14/14 хувиараар ажиллана.
• Нэмэгдлүүд:
• Аюулгүй ажиллагааны бонус сар бүр
• Ажилласан жилийн нэмэгдэл улирал бүр
• 13 дахь сарын бонус
НАРАН МАНДАЛЫН ДАВУУ ТАЛ:
• Жилийн 4 улирал тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаатай
• Ажилтнуудаа дэмжих, сонсох хөтөлбөрүүдэд хамрагдах
• Өөрийгөө хөгжүүлж, шинэ туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж
• Чадварлаг, туршлагатай, эрч хүчтэй хамт олон
• Цалинтай чөлөө, бусад бонус урамшуулал