• Уурхайн техник (экскаватор, өөрөө буулгагч, бульдозер, ачигч, өрмийн машин, туслах техник)-ийн жилийн, сарын, долоо хоногийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангах
• Үйлдвэрлэгчийн зөвлөмж, мото цагт үндэслэн техник тус бүрийн засвар үйлчилгээний хуваарь, их засвар, агрегат солих төлөвлөгөөг гаргах
• Техникийн бэлэн байдал болон ашиглалт зэрэг гүйцэтгэлийн үзүүлэлтийг тогтоох, хянах, сайжруулах арга хэмжээ авах
• Техникийн засварын механикч, гагнуурчин, цахилгаанчны ажлыг ээлжээр удирдан зохион байгуулах, ажлын даалгавар хуваарилах, гүйцэтгэлийг хянах
• Гэнэтийн эвдрэл, саатлын шалтгааныг шинжлэх, давтагдахаас сэргийлэх техникийн шийдэл гаргах
• Засварын ажлын чанар, технологийн горим, хийгдсэн ажлын хүлээн авалтыг хянах
• Сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал, дугуйн хэрэгцээг тооцож, нөөцийн доод түвшинг тогтоох
• Засвар үйлчилгээний төсвийг боловсруулах, зардлын гүйцэтгэлийг хянах,
• Техник тус бүрийн засварын түүх, эвдрэлийн бүртгэл, мото цаг, тосны шинжилгээний үр дүнг хөтлүүлж, мэдээллийн сан бүрдүүлэх
• Техникийн бэлэн байдал, засварын гүйцэтгэл, зардлын өдөр, долоо хоног, сарын тайланг гаргах
• Засварын ажилтнуудын ур чадварыг үнэлэх, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах
• Механик инженер, уул уурхайн машин тоног төхөөрөмж, авто машины инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний туршлагатай
• Механик систем, процессын талаар гүнзгий мэдлэгтэй
• Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг мэддэг
• Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох чадвартай
• Техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
• Судалгаа, анализ хийх чадвартай