1. Үйлдвэрийн суурин тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээг шууд удирдлагын зааврын дагуу хийж гүйцэтгэх.
2. Суурин тоног төхөөрөмжийн гэмтэл эвдрэлийг оношлон богино хугацаанд засвар үйлчилгээг эхлүүлж бэлэн байдлыг хангах.
3. Суурин тоног төхөөрөмж хэрэгслүүдийг шалгаж ажиллагааг баталгаажуулж, хяналт тавьж ажиллах.
4. Хөдөлгүүр болон гидро системийн аюулгүй ажиллагааг хангах.
5. Батлагдсан хуваарийн дагуу төлөвлөгөөт засвар үйлчилгээг чанартай хийх, сэлбэг эд ангийг зөв аргачлалаар угсарч, суурилуулах, засварлах.
6. Бүрэн бүтэн байдлыг хянан шалгах.
7. Ажлын байрны зураг авалтыг хариуцах.
8. Ажилчид ажил үүргээ зөв хийж гүйцэтгэж байгаа эсэхэд үнэлгээ, дүгнэлт өгөх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ажлын аргачлалыг боловсруулах, ажилчдад дэмжлэг үзүүлэх.
9. Өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдолтой анхан шатны бүртгэл маягтыг бүрэн, үнэн зөв хөтөлж мэдээллээр хангах.
10. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын хэрэгжилтэд хяналт тавьж, бутлуурын үйл ажиллагааг технологийн дагуу явуулах.
11. Осол дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах.
• МСҮТ, коллеж төгссөн байж болох ба бакалаврын зэрэгтэй байх.
• Уул уурхай, тоног төхөөрөмж ашиглалт, механикийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
• Боловсруулах үйлдвэр болон бутлуурын тоног төхөөрөмж угсралт, тохируулга, засвар үйлчилгээ дээр ажиллаж байсан туршлагатай байх.
• 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх, суурин тоног төхөөрөмжийн өргөн мэдлэгтэй байх.
• Компанидаа тогтвор суурьшилтай 1-ээс дээш жил ажиллаж байгаа бол давуу тал болно.
• Засварын ажлын тайлан гаргах, түүний төлөвлөлт хийдэг, тайлагнах чадвартай байх
• Баримт бичиг боловсруулах.
• Техникийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.
• Монгол Улсын стандарт, норм, дүрэм, журмыг сайтар мэддэг байх.
• Тоног төхөөрөмжийн задаргаа, бусад системийн зураг унших, ажлын гүйцэтгэлийг ойлгон шаардлагатай санал, санаачлага гаргах чадамжтай байх.
• Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, итгүүлэн үнэмшүүлэх чадамжтай байх.
• Сэтгэн бодох, асуудлыг шийдвэрлэх.
• Компьютерын хэрэглээний мэдлэгтэй: Windows, Word, Excel, PowerPoint, болон программчилсан удирдлагыг эзэмшсэн байх.
• Байгууллагын бусад хэлтэстэй нягт уялдаа холбоотой ажиллах чадвартай байх.
• Суурин тоног төхөөрөмж угсралт, тохируулга, эвдрэл гэмтлийг зөв оношлох, засварлах чадвартай.
• Асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх.
• Засварын багаж тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай.
• Албан баримт бичиг хөтлөх, гүйцэтгэлийг гаргах, танилцуулах чадвартай.
• Ажлын дүн шинжилгээ хийж, хийх ажлаа чухалчлалын зэргээр нь эрэмбэлэн хуваарилдаг.
• Аюулгүй ажиллагааны өргөн мэдлэгтэй, эрсдэлийг багасгах бүхий л шатны ойлголттой
• KPI урамшуулал олгогдоно.
Алтгана ресурсес ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.