Засварын Механик

Түр ажил

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг11 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Үйлдвэрийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг засварын мастераас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг баг ахлан чанартай хийж гүйцэтгэх; • Тоног төхөөрөмжийн механик эд анги, холболт, бул, ремень, редуктор, хөдөлгүүр зэргийг шалгах, оношлох, солих тохируулах; • Тосолгоо үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэх; • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн шалтгааныг тодоройлж, засварын тэмдэглэл, тайлан гаргах; • Суурин тоног төхөөрөмжийн шинэчлэл, сайжруулалтын ажилд оролцох, санал тусгах; • Ажил үүргийн биелэлт, тоног төхөөрөмжийн төлөв байдлын талаар инженер, засварын мастерт тайлагнах; • Суурин тоног төхөөрөмжийн өдөр тутмын үзлэг, дуудлага шуурхай ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх; • Нүүрс тээврийн конвейерийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж уртын дагууд өдөр тутмын үзлэг шалгалт хийж гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах. • Үйлдвэрийн ачаа өргөх машин механизмын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийж баримт бичигт хөтлөлт хийх. • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах; • Тоног төхөөрөмжийн энергийн эх үүсвэрийг холбогдох дүрэм журамд заасны дагуу тусгаарлаж засвар үйлчилгээ хийх; • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Шалгуур

Ажлын байрны зорилго/ үүрэг: Хөдөлгүүр, тээврийн хэрэгсэл бусад механик тоног төхөөрөмжийг тохируулах, суурилуулах, засвар үйлчилгээ хийх, засах ажил хийх. Тавигдах шаардлага: Техник сэтгэлгээтэй, сурч хөгжил эрмэлзэлтэй.

Шаардлагатай ур чадвар

Тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах ба засвар үйлчилгээний төлөвлөлт хийх
Тоног төхөөрөмжийн ашиглалт
Механик засвар, үйлчилгээ

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт