Засварын Менежер

Бүтэн цагийн

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг1 CV илгээсэн10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уурхайн техникийн засвар, ашиглалт, агрегат болон сэлбэгийн ашиглалтын талаар эцсийн шийдвэр гаргаж, үр дүнг нь хариуцах. • Өглөө бүр техникийн хурал хийж ажлын даалгавар өгч, биелэлтийг хянах. • Маргаантай, стандарт бус техникийн асуудлаар эцсийн шийдвэр гаргана. • Техникийн осол, эвдрэлийн шалтгааныг судлах ажлыг удирдах: дараалал, арга, үзүүлэлтийг тогтоож, биелэлтийг хянаж, эцсийн дүгнэлтийг баталгаажуулна. • 1С программд техникийн мэдээллийн сан, эвдрэлийн болон түлш, тосны шинжилгээний баримт, үнэн зөв байгааг хянах, Зөрчлийг илрүүлж, арилгуулна. • Техникийн хэлтэсийн ажилд газар дээр нь хяналт хийж, үр дүнг хариуцах: акт гаргаж, зөрчлийн арилгалтыг хянана. • Сэлбэгийн жагсаалт, цех болон уурхайн хоорондын ачааны бүрэлдэхүүн, засварын багийн техникийн даалгаврыг тодорхойлж, батална. • Удирдлагатай хамтран сарын техникийн ажлын төлөвлөгөөг гаргаж, гадуурх засварын гүйцэтгэлийг хариуцна. • Уурхай болон цехийн техникийн албаны KPI, техникийн бэлэн байдлын коэффициентийг (КТГ) хариуцна, сарын тайлан гаргана. Үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлнэ. • Тосны шинжилгээ болон дугуйн сэлгээний талаар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хариуцна. • Техникийн ажилтнуудын мэргэшлийн түвшинг хариуцна: сургалтын хөтөлбөр боловсруулж, шалгалт авч, албан тушаал ахих хүсэлтэй ажилтны мэргэжлийн тохирлын талаар эцсийн дүгнэлт гаргана.

Шалгуур

• Механик инженер, автын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх • Техник сэтгэлгээтэй, Харилцааны соёлтой, Зөрчлийг зүй зохистой, шударга шийдвэрлэж чаддаг. • Ажлын ачаалал даах, үйл ажиллагаанд суурилсан үр дүн гаргаж чаддаг. • Дотоод шаталтын хөдөлгүүрчин, тохируулагч, ХММ-н засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай. • Уул уурхайн хүнд машин механизмийн засвар төлөвлөлтийн ажил гүйцэтгэж байсан, уул уурхайн ерөнхий процессуудыг сайн мэддэг байх.

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Манлайлал
Удирдах, зохион байгуулах
Компьютерын хэрэглээ
Техникийн ур чадвар
Автомашины эд ангийн мэдлэг

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Тав тухтай ажлын орчин