• Боловсруулах үйлдвэр болон ажилчдын хотхоны DZL маркын халаалтын зуух, дулаан болон ус хангамжийн системийн өдөр тутмын ажиллагааг зохион байгуулах
• Зуухны оператор, сантехникч нарын ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих
• DZL маркийн халаалтын зуухны горим, параметрийг тохируулах гадна ИШС найдвартай ажиллагааг удирдан зохион байгуулах
• Тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг зохион байгуулах
• Даралтат сав, шугам хоолой, насос болон холбогдох тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
• Гарсан эвдрэл, доголдлыг шуурхай шийдвэрлэж, удирдлагад тайлагнах
• ХАБЭА, галын аюулгүй ажиллагаа болон компанийн дүрэм журмын хэрэгжилтийг хангах
• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
• Дулааны инженер, Сантехникийн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр, дипломын боловсролтой
• Халаалтын зуух, дулаан хангамжийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• Халаалтын зуухны галлагаа туршилт тохируулга, ашиглалт засвар үйлчилгээ гадна болон дотор ИШС-ний ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгтэй
• Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Microsoft Office программууд дээр ажиллах чадвартай
• 14/14 ростероор Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ажиллах боломжтой
Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдох болно.