nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Энто ХХК cover
Энто ХХК

Энто ХХК

АЛСЫН ХАРАА ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдэлсэн САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулсан ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮ

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл1 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Танилцуулга

"ЭНТО" ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 24 жил ажиллан, 200 орчим ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна. Манай компани нь хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ жил бүрийн Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерүүдэд амжилттай оролцдог болно. Өнөөдөр бид 40 гаруй орны үйлдвэрлэгчээс 1800 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 5000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна. Манай компани нь дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр сонгогдон чанарын өндөр түвшинд хүрсэн, баталгаатай, сайн чанарын эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж байгаа билээ. Бидний эрхэм зорилго: ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ. Бид ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдлэн, САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулан, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлон ажиллаж байна.Цааш унших
Вэбсайт

Вэбсайт

www.ento.mn
Facebook

Facebook

Not set

Instagram

Instagram

Not set

LinkedIn

LinkedIn

Not set

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд